Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
3

Ёстой дарлаж байнаа


Өөх энэ ойрд чинь гадаа айхтар хүйтэрч байгааг ч хэлэх үү нэг гай нь таарч ханиад хүрцэн чинь үйлээ үзжийнаа. Өмнөх долоо хоногт 2 ч өдөр халуураад гачин юм болсон шүү. Ханиад хүрчихээд хүний хажууд пэр пэр хийтэл ханиалгаад байх аягүү гэцүү болохоор нь маасаг зүүсэн чинь арай л дээр. Эйч 1 Эн 1 гээд нэг хэсэг гадаа чинь бөөн маасаг зүүсэн этгээдүүд яваад байдаг байсан үед одоогийхыг бодуул нэлээн дулаахан ч байж. Дулаахан болохоор гэр хорооллын айлууд нь нүүрсээ ч бага түлнэ. Тийм болохоор өдөртөө ганц маасагтай зүтгэхэд ч гайгүй цагаан хэвээрээ буцаж ирдэг байсан бол одоо ч хэрэг алга аа. Тэгээд ч Монголын цааз 3 хоног гэгчээр тооройн ханиалга өвчин гэж 3 за их л бол 7 хоног маасаг зүүгээл хаячихсан шдээ, энэ хүмүүс чинь. Би ч могой муугаа мэдэж 8 сар ичнэ гээд нэлээн хэсэг маасагтайгаа дасан зохицолдсон шүү. Тэгээд ч маасаг зүүхээр хамар хацар хүйтэнд улайж даарнаа л гэж байхгүй. Урдаас ирж байгаа дургү хүргэмээр хүн рүү хэлээ гаргачаа явсан ч тэр хүн мэдкү, сайн талтай. Гэсэн ч удаан хугацаанд найзалж ирсэн маасгаа аваад нэлээн данги яваад байсан чинь ханиадыг нь олоод авчдаг байна шүү. Пээх тэгээд өглөө гэрээсээ гарахад чинь харанхуй гэж хэлэхэд хэцүү юмаа, гадаа чинь одоо сааралтаал байжийхийн. Угийн ханиадтай нус нь гоожоод, ханиалгаад байгаа хүнийг гөө мөн сайн дарлаж байнаа. Маасаггүй гарсан ганц өглөө хоолой паг болоод орж ирсэн шд. Тэгээ бүр хорсоод майр хэцүү байсан шүү. Цагаан даавуун маасгаа хорт утааны багаар солиод явмаар...
Би ер нь яг дарлах дээрээ тулахын бол энэ муу ханиадыг нөгөө гахайн томууг гахайтай нь цуг балбаа хаясан ч чадий шдээ. Тэхдээ одоохондоо арай сульдаадээнаа. Ханиадаа эдгээжийгаад харуулнаа гайгүй. Нээх өөрийгөө юу гэж бодоод байгаан бол. Хнн
За тэр ч яахуу, хүмүүс бас ханиад хүрчээд яаж эмчилжийгаан бас сонсий. Би лав даг орой болгон хоолойгоо утчаал байжийгаа. Тэгээ нэг Доктор Мом гээл хоолойны эм авдын. Чихэр шиг жоохон гаатай л эм байдийн, Гашуун нясуун балиар эм ууж чадку юм чинь энэ нь нэлээн дажгү. Тэгээд оройдоо халуун юм уугаал, халуун буцалсан ус нтрт бол жоохон ёотон нтр хийгээ уучихаар хоолой чинь бас дажгү сөөнгөтөөд байхаа больчихоод байгаан шд. Та нар яахуу үзкүюу. Тэгээ надаа бас арга чарга хэлж өгөөрэй.

3 сэтгэгдэлтэй:

PUZL said...

Өө баларсан юм ханиадтай бичлэг уншчихлаашдээ. Маскаа зүүдэг байж :)

Dark and Rising Knight said...

Сайн архи уу :P

Ms.AmY said...

хэхэхэ пүзл одоо өнгөрсөөн нэгэнт... хэхэ
архи харин халааж уудаг гэсэн. Тэгээд уусан хүний туршлагыг сонссон чинь хоолой бүр паг болсон гэсэн шд... :-?

Post a Comment

Back to Top