Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү

Өнөөдөр өө гэж...

Өнөөдөр их сайхан байлаа.

Хичээл номны хувьд бол жоохон үр дүн муутай ч ...
Танил америктайгаа уулзаад, хэлж байгааг нь ойлгохгүй баахан тататунгадлаа. Гэснээс би хэзээ нэг англи хэлээр ус цас шиг биш юмаа гэхэд мөс цас шиг ярьдаг болох юм бол оо????

Өө нээрээ нэг аятайхан кофе уугаад суух газар мэдэж авлаа. UBean гээд их дажгүй дотроо ч тэр найзуудтайгаа сууж байхад их тухтай.. олон янз бүрийн хүн амьтан байхгүй. Кофены үнэ нь ч бас гайгүй юм.

Тэгээд орой нь 3 охины тоглолт үзэв. 7 цагаас эхлэнэ гэсэн тоглолтонд яарч 6 30 гэж очоод 8 хүртэл хүлээв. ЮБ палас нэг л дүүрч өгөхгүй болохоор нь ээ 3 охин ч дээ.. гэсэн бодол төрж байсан чинь! тоглолт харин ч гоё боллоо. 3 охид ч сайн, тэр арын бүжигчид ч сайн бүжиглэлээ. Надад лав таалагдлаа. Уур амьсгал ч гоё болоод ирсэн, халууцаал эхэх.

Харин гэм нь их оройтлоо. Өдөр муухай шороо шуураад байсан орой ёстой гоё болчихож. Алхаад л баймаар, даанч дэндүү оройтчихоод...

Гэрт хүргэж өгсөн хүүхдэд баярлалаа.

Өглөө хичээлдээ очсон чинь хөл дэндүү загатнаад байсан юм. Аргагүй, өдөржингөө л явлаа шд

1 сэтгэгдэлтэй:

duluu said...

Удахгүй 4 нас хүрэх гэж байгаа блог байндаа :rainbow

Post a Comment

Back to Top