Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Эсэн бусан "Тамхи=Витамин"

Ойрд төрөөс элдэв мөнгө төгрөг өгөх асуудлаар амтай болгон л ярьж байна. Авах гээд тэсэн ядан хүлээж буй надаас авхуулаад яагаад зүгээр мөнгө цацаад байгаа юм бол гэсэн сэжиг бүхий хашир хүмүүс ч байна.

Үгүй ээ, оюутнуудад ч одоо 500000 төгрөг бол их юм ш дээ. Жилээс жилд өсч байдаг сургалтын төлбөрийг хийх гэж нэлээн л зүдэрч байгаа юм. Уг нь бол ч үнэхээр сайн сурдаг, сурах эрмэлзэлтэй оюутнууддаа тэтгэлэг журмаар бүх дээд сургуулиас хэдэн хүүхдэд ч юмуу төлбөрөөс нь ядаж хагасыг нь өгчихдөг бол аштай юу даа. Зарим хүмүүс болохоор төлбөрөө төлөх чадваргүй айлуудад гэх юм. Төлбөр төлж чадахгүй дээ хүрвэл бүгд л чадахгүй шүү дээ. Гол нь сурах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээр нь шалгаруулж байвал... Аягүй бол нөгөө гайгүй айлын хүүхэд нь орчихдог, хахууль захуультай болоод өөх ч биш булчирхай ч биш болно доо явж явж.

Уг нь сайн талаас нь бодвол оюутан бүр л төлбөрөө яах ийх гээд л боддог учраас төлбөрөөс болж ямар нэгэн асуудлаар сургууль төгсөж чадахгүй байх, ажилгүйчүүдийн тоог нэмэхэд хувь нэмэр бүү оруулаасай гэсэндээ л төлбөрийн талыг нь ч болов өгчихвөл... санаа зоволтгүй хичээл номондоо шамдаж болмоор. Гэхдээ яг бодит байдал дээрээ за одоо л сайхан хичээлээ хийе гэсэн ухаарал төрж байна уу, үгүй юу? мэдэхгүй юм.

Нөгөө хүний эрхийн түгээмэл тунхаглал дээр чинь хүн бүр сурч боловсорх эрхтэй. Анхан шатны ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байнаа гэсэн хэрнээ цэцэрлэг яслиас эхлээд л 1-5 6-8 9-11,12 дугаар анги чинь амьдралын боломж тааруу айлын хүүхэдтэй илт өөр харьцдаг шд. Тэгээд л юм л бол анги засна, цэвэрлэнэ яана ийнэ гээл мөнгө төгрөг хураагаад тэр болгоноос ядуухан айлын хүүхэд л хасагдаж сургууль завсардан улмаар амьдрал нь цааш тодорхойгүй болж байдаг шд.


Аа бас ингэж бодогдоод байгаа юм. Уг нь яалт ч үгүй л сар бүрийн 10, төлбөрийн 500 дээр тогтож амьдраад байгаа ч энэ чинь нэг удаадаа л тэсч гарж байна. 10-аар нь нэг хоол аваад идчихэж байна, аягүйдвэл нэг нь архи аваад дотроо халаачихна, тэгээд л гүйцээ.

Тэрнийхээ оронд ирээдүйд хэрэгтэй юм гээд тэр удаа тортог гаргадаггүй түлш, усны бохирдлоо багасгах зэргээр цаашид амьдралд хэрэгтэй зүйл хийвэл.. Оюутан бүрт 500мянга гэдэг чинь одоо их мөнгө өө дөө. Тэр мөнгөө нэг тийм байгаль орчноо хамгаалах зүйлд зориулвал бас нэлээд зардлыг нь дарчих байлгүй дээ. 10000, 500000 аваад яахав дээ, бүгд утаанд хордчихсон, бие муутай улсууд.

Өө, утаа гэснээс одоо өглөө оройгүй л утаа үнэртээд амьсгалах аргагүй байхад тамхи татах байгаа хүмүүсийг харахаар уур хүрэх юм. Онигоонд хөдөө явахаар машины яндангийн доор зогсож утааныхаа хэрэгцээг хангахгүй бол амьсгалж болдоггүй юм гэдэг шиг.. Утаа дутагдаад нэмэлт витамин болгож тамхи татдаг юмуу хаашаа юм. Зохицуулж чадахгүй байгаа утаагаа яадаг юм гэж байхад хажууд ирээд тамхи татаад байгаа хүмүүс зүгээр хол яваарай!

Заза ингээд шал сунжираад явчдаг юм, цэг тавья. Мөнгөнөөс эхлээл тамхиар дуусгая дөө.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top