Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Амиа бодсон амьтанд туслаарай..

Сургууль дээр байнгын цуг явдаг найзын маань ээж бурхан болчихож. Ямар их хэцүү байгааг нь ойлгож байгаа ч үнэхээр тус хүргэж чадахгүй нь. Чаддагсан бол тэр бурхан чөтгөр аль алинаас нь гуйгаад ч гуядаад ч болов ээжийг нь буцаагаад өгчихмөөр...

Найз охиноосоо найз залуугаасаа саллаа гээл уйлж унжаад гонсойгоод яваа нэгэнд хатуухан хэдэн үг хэлээд тайтгаруулчихаж болмоор.. ийм үед юу хийхээ мэдэхгүй юм. Утсаар зөндөө яримаар байна, яаж байна ямар байна гээл. Тэхдээ яаж тэгж асуухав дээ.. ямар байгаа нь ойлгомжтой биз дээ..

Уг нь өнөөдөр хичээл тараад утсаар ярьсан л даа. Утасруу нь залгаад дийд гээд дугарахаар нь гэнэтхэн ...юу гэж хэлэх үү?..ярихаа больдиймуу..дохихоор яасын бол гээд гайхах юм бол уу?.. гээд зөндөө бодож бодож яалт ч үгүй ярьсан. Ямар сайн уу гэлтэй нь биш. Зүгээр үү л гэсэн. Хэлчихмээр ч юм олдохгүй... байж байжийгаад хичээл номондоо санаа зовох хэрэггүй найз нь чамд бичээд яваад байгаа шүү.. чи хэзээ хичээлдээ ирэх вэ.....

Өөр үнэхээр хэлэх үг олдсонгүй. Ээжийгээ алдчихсан хүн тэр хичээл номонд санаа зовох уу??? Ямар тэнэг юм ярьснаа тасалсан хойноо л санаж. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Худлаа үнэн юм ярьж инээж хөхөрч явахдаа л найз гээд бусад үед хөсөр хаячихвал ямар найз байхав. Тэглээ гээд юу гэж хэлж, юугаар аргадах юм ёстой чөтгөр бүү мэд. Энэ 7 хоногт гэрт нь ангийн хэдтэй цуг очиж магадгүй... очихоос айгаад байна.. очоод буруу юм хэлчихвий... би ер нь очиж чадахгүй байхаа... ангийн охидуудаас нэгий нь оч гээд хэлчий!

Энэ бичлэгийг харахгүй л дээ, тэхдээ би урд чинь зогсжийгоод ингэ тэг, эсвэл найз нь тусалж чадах юм үнэхээр алга .. гэж хэлж чадахгүй болохоор найзыгаа УУЧЛААРАЙ ОТГОО.
Гэрт чинь очоод чамд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байгаа болохоор очиж чадахгүй юм шиг байна.

Хичээлдээ яваад эргээд хэвэндээ ортол яаж харьцах аргаа ч мэдэхгүй. Ёстой янз бүрийн юм бодогджийна.

Юу хийвэл дээр юм бол?

Энэ амиа бодсон амьтанд ингэ тэг гээд зөвлөчих хүн байдгүй л юм байхдаа..?

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top