Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Өдрийн тэмдэглэлэрхүү

Зааз энэ блогийг ч мартаж байна дөө. Энэ бол гэгээлэг ... бас бус блогчидын л буруугаас болж байгаан. Анх блогспот дээр блог хөтөлж эхлэхэд л ажилгү админуудын эгнээнд тавтай морил гэж муу ёролцгоогоод байсан хнн. Тэр үедээ ч бол за та нар л ажилгүм байгааз наадахаа цаад дэлгэртээ л хэл, би өөр хүн шүү нтр гээд байсан. Одоо ч жинхнээсээ тав тухтай морилцон явжээн дөө.

Өдөртөө хийдэг юмнаасаа ярьдиймуу. За өнөөдрийн тэмдэглэлээ бичий л даа.
Лангуун дээр суухаар ииих олон янзын зүс царай, зан ааш, байр байдалтай хүмүүстэй учирна өө. Сандэйд бол гадаад дотоодын олон улс амьтан орж гардаг. Дотоодыхон бол тэгээл янз янзын хүмүүс байнаа... Соёлтой соёлгү, олон юм хэлж ярьсан... Өнөөдөр нэг эгч орж ирэв ээ, цэвэрхээн хувцалцан. Тэгээл чихэр асуугаал... энэнээс 2 ширкгийг гирамлаад өгөөдхөө амсаж үзээтий ингэлээ. Тээл аваад өгсөн чэн!!! өнөөх чихрийг маань барьж аваал шүдээрээ зулгаагаал цаасыг нь урж хаяал газар шидээл амандаа бүхлээр нь оруулаал... аймар хурц ийм байна тэ ингэдиймдаа. За тэр өөрөө шүдээрээ зулгаана уу, хуруугаараа зулгаана уу хамаа байжүү дээ. Хогоо шидсэнд нь л уур хүрээд байгаан. Нартай өдөр Нарантуул захад ойрхон болохоор захын хүмүүс зөндөө орж ирдийн. Зүгээр нэг зах дээр өвөл нь даарч зун нь наранд борлон зогсдог наймаачин эгч ч орж ирээд хогоо газар хаяхгү дээ бараг.. хмм
Амралтын өдөр өглөө эртхэн шиг босоод дэлгүүр дээрээ очдийм л даа би. Өнөө өглөө ноорм гэтрүүлж унтаад 11с дэлгүүрээ онгойлгоод, тэгээд өдөр ашгү ээжийг ирэхээр нь сайхан гоймондчоод цаасан хайрцаг дэрлээд кадр тасарцан. Аргагү шдээ, би чинь жоохон хүүхэд. Арай эрт томчуудтай хөл нийлүүлцэн чинь бас болкумаа гүйцкү бээшд. Ер нь над мэт жоохон хүүхэд 2 унтаж байх сайн л даа. Ядаж жоохон өсөх ч юм билүү тэма. Ямар сайхан унтсан гэж санана.

Одоо хичээлээ хийхээс... Энэ багш аягүү сониоон, надаа захиа бичээрэй. Хамгийн сайн бичсэнд нь шагналтай гээд байгаан. Би яахав дээ, шагналд учиргү дуртайм болохоороо бичих гээд үзцэн болдгүээ.
Хажууд байгаа хүнд чэн одоо юу гэж ч бичмээр юм. Таны өгсөн кофе сайн зарагдаж байгаа шүү багшээ 170 арай үнэтэй байнаа, үнийг нь жоохон буулгаад өгөөч гэлтэй нь биш... Нетээс хайжийгаад хуулчий гэсэн олигтой юм олддоггүээ оддокэ???

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top