Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд.

За охид бүсгүйчүүд хүүхнүүд эхчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе ээ. 3 сарын 8ны өдрийг Олон улс даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээдэг ч баяр болгон тэмдэглэдэг болсоор уджээ. Тэгээд манайхан болохоор Мартын 8н гээд байх юмаа. Бид чинь монгол хэлээрээ ярьж байя гээд ярилцаад байдаг даа. Мартын 8н гэдэг чинь одоо оросоор л хэлээд байгаамаа даа янз нь. Тэгэхээр ийм байна нэгдүгээрт, ОУ-ын эмэгтэйчүүдийн баяр гээд ярьж хэвшицгээвэл зүгээр.
Би ч баярт дуртай хүн. Намайг хэлэхэд ч яахав, харин нэлээн явцан нөхөр ингэж хэлэх юм бол архи уух гэж тэгж байна гэж боддог болж. Ямар ч баяр болсон баяр хөөр гэдэг утгаараа сайхан энерги дагуулдаг. Сайхан баяр болж байна уурлаж уцаарлахгүй хэрүүл ам гаргахгүй байя гэж хичээдэг. Харин өнөөдөр харжээ суухад эмэгтэй эрэгтэйгүй хэдэн шил пиво, архиа л гэх хүмүүс дэлгүүрийн үүдэнд эргэлдээстэй харагдана. Манайхан ч баяр тэмдэглэж сурахгүй юм даа. Жил жилээр нэг ууна Цагаан сараар нэг ууна байсан одоо бүр Баяр бүгдээр далим гаргаж уудаг болж. Уух уухдаа тэгээд яриа хөөрөөтэй сайхан уух биш, цал пал уугаад л ууснаа шингээж чадахгүй агсан тавьж аль болох бүтэхгүйг хийнэ. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг үгийг санаж явмаар юм даа.
За гуравт, энэ чинь эмэгтэйчүүдийн баяр. Эмэгтэй болж төрсөндөө бахархах хэрэгтэй. Эмэгтэй хүн энэ ертөнцийг чимдэг
Эгээ л бүдэрч унамаар харанхуйг гэрэлтүүлдэг
Бузар булайг ариусгадаг
Бурхан л гэсэн үг.
Яг үнэндээ бурхан байдаг үгүйг хэн ч мэдэхгүй. Би лав бурхныг хараагүй. Гэхдээ бурхан хүнийг бүтээдэг юм бол намайг лав ээж минь л бүтээсэн, миний бурхан. Өдөржингөө дэлгүүр хэсэж эхнэр хүүхдээ баярлуулах гэсэн аавуудад баярлалаа. Найз охиндоо өгөх бэлгээ бодон бодон авсан залуустаа баярлалаа. Ээж эгч эмээгээ баярлуулах гэж гэр орноо эвлэгхэн цэвэрлэсэн хөвгүүддээ баярлалаа. Магадгүй энэ өдөр эх, эхнэр, найз охин, охидуудаа баярлуулаагүй аав байвал үнэхээр харамсалтай юм даа. Жилд ганцхан удаа тохиодог баяр шүү дээ. Эмэгтэйчүүдийгээ баярлуулаарай... заавал.
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

Бүх улс даяар эмэгтэйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Эмээ, ээж 2тоо хайртай шүү...

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top