Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Цасан охин чинь транс тавьжийгаад бүждэг болсон байна шдээ хө

Өө за би ёстой сонин содон юм олж хардаг байна шүү дээ. Шинэ жил ч өнгөрөөд их удаж байна л даа, хөөрхий. Тэгээд жоохон буцаагаад сөхий л дөө. Жингл бээл жингл бээл жингл бээл рок гээд нэг сайхан дуу байдаг даа. Ямар чилээ нэг кинон дээр нэг айхтар бүжиглэдийн энэ дуун дээр. Киноных нь нэрийг мэдкү тул бүжиж буй бичлэгийг нь оруулаатий.


Харин монголд бол шинэ жилээр наа на на наааа на ...а гээл нээх сайхан уянгалсан аян дээр хөөрхөн цагаан урт палатьетай охидууд гарж ирээл эргэлдэн бүжиглэдэгсэн. Би ч гэсэн цагтаа цалгиж цалингаа буухаар наргиж л явлаа гэдэг шиг бага ангид гөө мөн их цасан охин болдог байжүлээ.

Гүээ тэр урт палатьетай гараа эргэлдүүлээд байгаа охин чинь уул шугамандаа би юм байгаан шдээ. Яаа бас мээр бүжиж байгаа бээз ккк. Тэгсэн одоо үед чинь өөр болжээ хө. Гадаадууд л ингээд эйн гэсэн чинь монгол цасан охидууд чинь бүр транс тавьжаагаад элдэв янзын хөдөлгөөн хийдэг болсон байна шд... Күээ мөн улс хөгжинөө гэж... Хөгжөөд ч байгаамуу яагаад ч байгаан мэдэхгүээ, энэ доор гачин юм болжээноо одоо яадын байгаан..

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top