Бид ч ялгаагүй, одоо бол нэг л сайхан тал нутагт өнөөх "Амьдралын мод" гэгчтэй адилаар доорх баялагт нь шунан илүү их зүйлийг эргүү юм шиг алдаж байгаагаа мэдэхгүй л байсаар..
Нэг сургуулиудад ойжуулалт энэ тэр гээд ангиуд байнаа. Тэгээл сонсохоор нээх хачин нэр.. Яг үнэндээ тэд нар чинь майр чухал мэргэжилийн тоонд орохоор юм байгаан шдээ. Байгаль дэлхий, газар устайгаа яажшуухан ширүүн харьцаж байгаа билээ?
Гэхдээ бас арай ч оройтчихоогүй ээ. Тэдгээр Аватар гэгч жигтэй цэнхэр царайтай нөхдүүд шиг майр ухаажаад тэр муу газар сүйтгэх гээд байгаа нөхдүүдийг цааш нь харуулж болох л юм.
Кино үзэж байхдаа хальт унтчихсаныг эс тооцвол,
Киноноос гарж ирээд эхнээс нь эхлээд нэр устай нь мартсаныг үл тооцвол ёстой гоё үзсэн. Дахиад үзсэн ч ихдэхгүй дээ. Өргөө ч арай холдноо. Ойрхоноор нь Сандэй плазагийн 7 давхарын театрт нь бас гарч байгаа юм байна лээ. Тэнд нэг хальт харчихвал уг нь зүгээр юм даа.
Өчигдөр оройжингоо зүүдэндээ өөрийхөө аватарын биенд орж тэнэж байгаад эгээ л баахан амьтдад идүүлчихсэнгүй.

Энэ Аватар киноны гол дүрийн 2. Энэ залуу нь уг нь гайгүй царайтай байгааз. Даанч нээх сонин нүүрэн дээрээ баахан цагаан сэвхтэй цэнхэр амьтанд хайртай болчихож байгаам даа.
Энэ бас зарим нэг хүмүүс энэ Аватарыг муухай царайтайг нь л гайхах юм. Ер нь царайны сайхнаар цай сүлэхгүй шдээ. Муухай царайтай ч гэсэн сайн л юм хийж байсан даг.. тэгж хэлсэн хүмүүс өөрсдийгөө мэдэж байгаа байлгүй.
Зааз болилоо дуусгая... ^-^