Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Цагаан сар ба хар нулимс

Ихшүү баярт дуртай улс.. 11 сараас эхлээд 12.31 болтол шинэ оноо гаргаад 1 сараас 2 3 сар хүртэл сар шинийн баяр. 4 сарын турш 2 баяр тэмдэглэдэг юм даа. Тэгээд баяр болов уу үгүй юу л өнөө идэх уух юмны үнэ нь тэнгэрт хадна.

Гэснээс 9 сард хичээл эхлэхээр ном дэвтэрний үнэ хачин болдог доо.. гэтэл гадаадад чинь бүр л үнэгүй хямдруулаал жигтэйхэн юм болдог, манайхан бүр л нэмээд байдгаас биш.

Гадуур ууц нтр авахын аргагүй үнэтэй байгаа сонсогдож байна. 200 даваад 300 дөхөөд ирсэн юм бишүү.

Тэгээд зурагтаар үй зайгүй гарж байгаа сурталчилгаа, тэр дунд нь архины сурталчилгаа жийж явна. Архиа сурталчилахаа больмоор юм аа. Ноднин жил Соёмбо гэж архи гаргаал энэ жил Алтангадас гэж гарсан юм аа даа. Архинд живсэн хэдийхээ тоог нэмэх гээд зарлаад байдаг юм уу хаашаа юм. Бүр авахаа больчихвол таарна. Архиар яадаг юм хог гэж. Айргаа ууна биз.

Баахан хэрэгтэй хэрэггүй оймс бандааш хүртэл үнэ нь нэмэгдэх шинжтэй. Хөгшин настай хүндээ хадаг барьж золгоол, бага балчир хүүхдүүддээ чихэр тавиад өгвөл болно биз. Хэн хэндээ хал балгүйхан золгочихвол..

Уг нь ширээн дээрээ за ууцаа, ул боовтойгоо тавиад сайхан айраг авж тавьчихаад тэгээд яахав буузтайгаа байвал бэлэг сэлт нь ч одоо яахав. Ууц ч чангадах шинжтэй дээ..

Сар шиндээ өнгөтэй өөдтэй золгочих гэсэн биш хамаг хөрөнгөө хөнтрөөд дуусах нь вий.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment

Back to Top