Гүэ би одоо си эс тоглоод бол нэлээн л урт хугацааг өнгөрүүлж байна. Хамгийн сүүлийн санах ойд хадгалагдсан баримтаас үзвэл анх 3-р ангидаа писи гэгч газарт хөлж тавьж байсан байна.
Писи гэгч яг тэр үед маш муухай чийг үнэртсэн, олон пацанууд ороод хашгиралдсан газар байдаг байжвилээ.
Си эс бол миний мэдэхийн анх гол, тахир гэгч 2 явах гарцтай нэгэн вакумжсан орчин, нэг тал нь ногоон өвс мөвстэй харанхуй ба контор гэдэг хүмүүс байрладаг, аа нөгөө тал нь байшинтай арай тансаг зэрэглэлийх тэнд нь террористууд байрлана. Террорист гэхээр мэджийгааз дээ тэ. Алан хяддаг хүмүүс, байшин дотроо хэдэн хүмүүс барьцаалцан байдалтайгаар тоглоом эхэлнэ. Энэ газрыг таун гэдийн. Тэгээд тоглоом эхлэнгүүт контор террористууд харилцан нэг нэгрүүгээ буудалцана. Үхнэ гэдэг аюул байхгүй, хэд ч үхсэн эргээд амилаад л байна, тэр нь их дажгүй санагдаадээдийн.
Анх тэрийг тоглоод үхэхгүй санаатай тэндээс гарах гээл хаалга нүх хайгаад тойроод гүйгээд байсан чинь ердөө гардаггүй юм байна лээ.
Тэр контор террористоо компьютераар удирджийгаам л даа нэг ёсондоо бол. Даблю-аар урагш нь тэмүүлүүлж, ди эй товчлуураар 2 тал руу нь ганхуулж, эс-р бол хойш нь явуулдаг. Хойшоо явахдаа юу ч таарсан ердөө тээглэж унахгүй гэж байгаа. Тээглээд уначихвал баларышд юу байлдахаасаа эссэн ар дагзаараа савж ойчоод...
Нийтэлсэн

