Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү

Үүүш баяр болохжийгоон байна !

Хүүе ээ шинэ он гарахжийгаа гэж байна шдээ. Сая л мэдлээ хэхэ. Ойрд баахан гадуур гүйж байгаад анзаарсан нь ч үгүй. Өчигдөр нэг баахан дэлгүүр хэсэв ээ. Шинэ жил гэхээсээ ээжийн төрсөн өдөр гэж бодоод л яваад байлаа. Тэгсэн чинь нээх хөөрхөн юм хараад...

13 хороололд нэг Киви гээд нэг хүнс бараа холилдсон тэхдээ нэлээн хөөрхөн дэлгүүр байдаг юм. Тэрний гадаа нэг жийп ирээд зогсвоо. Хараад байсан чинь жолоогоо барьж яваа өвгөн, хажууд нь эмгэн нь байж байхгүй юу. Эмгэн нь иштэй чихэр долоочихсон. Өвгөндөө хааяа хааяа аманд нь хийж өгч байх шиг ээ. Машинаа зогсоол дээр авчраад зогсоод буух болсон чинь... тэр эмээ өвгөнийхөө захыг нь босгож өгөөл ороолт энэ тэрийг нь дээшлүүлээл дааруулахгүй санаатай. Юу ч юм нэг юм яриад л инээгээл байсан. Машинаасаа буугаал өвөө эмээгийн цүнхийг нь аваал лаг сугадалцаад л дэлгүүр лүү шоб шоб хийгээл ороод явчихаж байгаам даа. Аягүү гоё харагдсаан. Ороод явсан хойно нь ч би нэг сайхан өвгөнтэй болдог юм шүү л гэж бодож байлаа шд.

За тэр өвгөн гэснээс нээрээ баяраар яаж баярлах гэж байнаа хүмүүс чинь?

Өөөх гадуур баахан түгжрээ. Нээрээ жоохон болгомжтой яваарай хүмүүс минь ээ. Өнөө өглөө чинь цас орчихсон аймар халтиргаа гулгаа ихтэй,, тэгээд хажуугаар машин нээх сонин яваад өнгөрчих шиг санагдаад л нэлээн хараад зогссон чинь харин машины дугуй нь ердөө хөдлөхгүй, уруу замд шууд гулгаж яваад байгаа юм чинь..! Тэгээд их түгжирсэн зам хөндлөн гарах марах болуул сайн мэдэж байхгүй бол баяраасаа эссэн юм тэ.

За одоо ч тэгээд 1 өнгөрцөн 31ний өдөр лав болчихсон байна. Шинэ ондоо

Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг орхиж

Зүггүйтэж алдсан бүх зүйлээ мартаад

Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд

Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ

Угтах оноо бүтээлээр дүүрэн

Урам тэтгэсэн амжилтаар баян

Зорьсон зүйлс тань өөдрөг байж

Зоосны бурхан таныг ивээж

Гэгээн гэрлээр гэр чинь гийж

Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж

Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе дөө. Сайхан баярлаарай.
2

Шинэ жилээр толгойн дээгүүрээ хөнжлөө нөмрөөд...


Зааз ойрд чинь нэг л их шинэ жилийн уур амьсгал орцон, яахуу ийхүү гэсэн л хүмүүс байхым даа. Өнөөдөр нэг баахан хөлийн улыг гамбир болтол нь явжаагаад ирэх шив. Газар бүр л гоёж чимэглэцэн, Сүхээ агаагын талбай дээр мээр том гацуур зоолттой, ЮБи март дэлгүүрийнхэн үдэшлэгээ хийгээд дэлгүүрийн хаалгыг барьцан, хөдөө орон нутгаас оюутан хүүхдүүддээ мөнгө төгрөг явуулаад ХААН банк пиг түгжрэлтэй, нэг л ганган дэгжин хувцас палатье туфль хайсан охид бүсгүйчүүд... за нэг иймэрхүү байдалтай.
Манай ангийнхан ч бас .... юм хум бодоол ингэх үү? тэгэх үү? энүүгээр үү? тэрүүгээр үү? гэээ..эл яриад байгаа. Би ёстой нээх их дурсамжтай өнгөрөөсөн баяр санадаггүй юмаа. Яг л нэг байгаагаараа л. Онц гойд ч юмгү.... нэг л хэвийн гэхиймуу даа. Баахан иднэ ууна, тэгээл ялангуяа шинэ жилийг чинь гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөгөөдөг болохоор чинь яг л яс гэр бүлийнхэнтэйгээ байжийгаал өнгөрөөнө. Тэгээл нэг анги хамт олны шинэ жил гэхээр бас л ууна иднэ байлдана гээл нээх сонирхолгү. Ер нь тэгээд төрсөн өдөр, Мартын 8н, Цагаан сар, Эх үрсийн баяр ч урьд урьдыхаасаа өөрчлөгдсөн нэг ч юм байхгү. Хөгширч байгаа болоод ч юмуу эх үрсийн баяраар намайг тоох ч хүн алга болж. Бүр Цэргийн баяр, Сувилагчидын өдөр, Энх тайвны өдөр, 9 сарын 11, ДОХтой тэмцэх өдөр ч гэсэн ялгаагү. ТЭхдээ эд нар ч надад ямар хамаа байхав...
Кинон дээр нээх онц ноцтой сонирхолтой гайхмаар тэсэн ядан хүлээмээр тийм гоё юм болдог байхад бодит амьдрал дээр шал өөр юмаа.
Энэ жилийн баяраар ч бас л бодуул нэг газар орж тэмдэглэх л байлгүй, найз нөхөд бас бус хүмүүстэй буу халж суух л биз бодуул. Нийллэг дууссаны дараа мэдээж зүгээр байхгү гараад юу болох нь ойлгомжтой. Гарахаасаа ч өмнө гачин болцон нөхдүүд ч байж л байдаг. Яамаар ч юм б дээ... Шинэ жилээр толгойн дээгүүрээ хөнжлөө нөмрөөд өдөржингөө хэвтэж амарч баярлаж үздийн билүү???

Цоо шинэ дуу ***A One - Зул сар чи***

Эй ван *A One* - Зул сар чи
За харжий энэол шинэ дуу мэдү.
Дуулсан үүхдүүддээ нэг нэг үнэрлэчий хэхэ.
Харин дагаж дуулах хүмүүст нь

Сэтгэлдээ нуусан хэдэн үгийг минь

Зүрхэнд чинь шивнэх мэт цасан хаялан

Яагаад ч юм бэ мэдэхгүй сэтгэл хөөрөөд (◕‿-)

Нууцхан догдлон чамруугаа тэмүүлнэ

.•ั๑ Хайраа илчилсэн өдрийг санаж байна уу чи

Эрхлэн үнсүүлсэн уруул чинь саяхан мэт

Сормуусан дээр чинь унасан цасан ширхэг

Бүлээн уруулаар үнсэн хайлуулсаныг минь

***Зул сар чи өдөр бүр болооч

Өөрийн мэдэлгүй нууцхан догдлоод байна

Хүсэл бүхнийг биелүүлсэн шинэ жил чи минь

Чамайг би хүлээсэн дурласан хонгор минь*** х2 чамдаа ммм...

Гацуур модны доор олон бэлэг байна

Одод түгсэн энэ шөнө ганцхан би чинийх

Өнгө өнгийн лаанууд тойрон асааж

Хайраа илчилсэн үдшийг санаж байна уу

Гараас чинь атгасан анхны мэдрэмж минь

Хагацахгүй гэдгээ андгайлсан тэр үдэш

Сормуусан дээр чинь унасан цасан ширхэг

Бүлээн уруулаар үнсэн хайлуулсаныг минь

***Зул сар чи өдөр бүр болооч

Өөрийн мэдэлгүй нууцхан догдлоод байна

Хүсэл бүхнийг биелүүлсэн шинэ жил чи минь

Чамайг би хүлээсэн дурласан хонгор минь*** х2 чамдаа

Гарцаагүй дурласан миний зүрх чамдаа

Ганцхан зүйлийг хэлье би чинь чамдаа хайртай

Итгэлдээ сэтгэлдээ зөвхөн чамайг бодохыг хүснэ

Ирээдүйдээ итгэлтэйгээр зөвхөн чамайг хайрлахыг хүснэ

♡ ♡ ♡ Миний зүрхэнд чиний дүр

Миний итгэлд зөвхөн чи

Зул сар зөвхөн чамд хайрыг бэлэглэнэ

This year new year Happy new year

***Зул сар чи өдөр бүр болооч

Өөрийн мэдэлгүй нууцхан догдлоод байна

Хүсэл бүхнийг биелүүлсэн шинэ жил чи минь

Чамайг би хүлээсэн дурласан хонгор минь*** х4 ⓛⓞⓥⓔ

Дууг сонсох хүмүүст нь





Дуу таалагдсан бол
Татаад ав______________________________

Зиа тэгээд хэр дуу болж сэтгэгдэлээ үлдээчээрэй. Амжилт эй ваныхаан... ^-^

0

5 ви эс 5 ДОТАдхуу?

ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧХОН:
Энэхүү тэмцээн монголын томоохон тэмцээнүүдийн нэг юм. Бүртгэлийг “Cyber Age” Internet & PC Game Center-д авах ба утасаар өгч болно. Тэмцээнд оролцох багийн тооны хязгаарлалт гэж байхгүй. Тэмцээний бүртгэл 12 сарын 20-ний өглөө хүртэл авах болно. Тэмцээн эхлэх цаг нь 12 сарын 20-ний өглөө 10:00 цагаас эхлэх болно.

Тэмцээний шагналын талаар:
• Тэмцээнд орох багийн бооцоо: 15000 төгрөг
• 1-р Байр : Нийт бооцооний 40%
• 2-р Байр : Нийт бооцооний 20%

ТЭМЦЭЭНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ:
• Тэмцээны төрөл: 5 vs 5 , Single Eliminations, Final Game - Best Of Three
• Хаана: МУИС 2-н автобус-ний буудлын эсрэг талд Кибер комьютер худалдааны төв-н 2-р давхарт “Cyber Age” Internet & PC Game Center болно
• Тоглох хугацаа: 2 Цагаас ихгүй, (Хэрвээ тоглолт 2 цагаас хэтэрвэл Тэмцээнийг зохион байгуулагчид 2 багын төлөөллтэй ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэнэ.)
• Тоглолтын ялагч: Өрсөлдөгчийн throne/world tree - г устгасан юмуу бууж өгсөн тохиолдолд ялагч тодроно.
• GameMode: -CM (Captain mode)
• Тоглогч: Багт 5 аас доошгүй тоглогч байх ёстой ба тэмцээны туршид тоглогч нэг багт л харьяалагдана, Хэрвээ өөр багт тогллсон тохиолдолд тэмцээнээс анхааруулалгүйгээр хасна.
• Item Pooling: Шувуугаар power авахгүй
• Давуу тал авах: Багууд тест хийх явцдаа хасах -100 ролл хийж теамээ сонгоно.
• Тоглолтын эхэнд ба дараа нь: Хуваарьт цагаас 30мин хоцорсон багуудыг тэмцээнээс хасаж, нөгөө талд ялалтыг өгөх болно. Аль нэг багын хүн ирээгүй тохиолдолд админтай ярилцаж 5vs4 тоглолт хийнэ. Хэрвээ эсрэг баг зөвшөөрвөл 4vs4 тоглолт хийнэ.
• Хадгалах тухай: Тоглолт эхэлсэнээс хойш 15 мин тутамд host(create нь) тоглолтыг хадгалах үүрэгтэй. Мөн эхний kill хийгдсэний дараа хадгалах үүрэгтэй. Аль нэг тал давуу авсан тохиолдолд хадгалах хүсэлт гаргаж болно. Мөн аль нэг талын барилга устсан тохиолдолд хадгалахыг зөвшөөрнө. Тоглолт 2 шүүгчтэй эхлэх ба тухайн үед Тэмцээнийг зохион байгуулагчид шүүгчийг гаргаж өгнө.
• Тоглоом алдаа заах үед: Хэрвээ эхний 15 минутанд алдаа заавал дахин эхлэх.
• Хэрвээ эхний 15 минутанд алдаа заасан бөгөөд тоглоомыг хадгалсан байвал хадгалсан тоглоомноос эхлэх
• 15 минутын дараа алдаа заавал хамгийн сүүлийн хадгалалтаас эхлэх
• Sharing of Items: observer ward, sentry ward, clarity potion, healing salve, ansient tango of essifation, scroll of town portal, bottle
• Тоглолтын явц: Ямар ч төрлөөр backdoor хийхийг зөвшөөрнө. Ямар нэг аргаар creep-үүдыг хөдөлгөөнгүй зогсоохыг хориглоно. Bottle зөөлгөхыг зөвшөөрнө гэхдээ тахиа (chikcen-р)bottle зөөхгүй. Ямарч тохиолдолд тоглолтын явцад нөлөөлөхүйц pause авах мөн resume хийх нь хожигдолд хүргэнэ. 2 баг нэг нэг удаа pause авах эрхтэй ба тоглолтын эхэнд дунд авах шаардлагтай бол урьдчилж сануулна. warkey, dotakey гээс өөр war - ийн төрлийн программ ашиглахыг зөвшөөрнө.

Дээрхи дүрмийг зөрчсөн тохиолдолд тэмцээны зохион байгуулагч ямарч анхаарлга сануулгагүйгээр тэмцээн хасах эрхтэй.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 95842008 дугаараас мөн zoloo_gk@yahoo.com ( GoLDeN K![L]LeR | Mr.3y3.pdf ) -с авна уу

Ms.AmY
0

Би л хэлж байгаа болохоос үнэн үг шүү дээ

Ер нь үр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг маш том үүрэг хариуцлага. Сайн хүн болгож өсгөвөл улс орондоо хэрэгтэй, харин муу хүн болж өсгөвөл гайтай тийм ээ. Гэхдээ энд боловсролтой хүн болгож өсгөвөл сайн, боловсролгүй хүн болговол улсад хэрэггүй гэж ердөө хэлээгүй байгаа биз. Тэхдээ энэ үгийг би хэлсий шөө ккк.

Одоо үедол хүмүүс үр хүүхдээ нэг л сайн боловсролтой, гадаад дотоодод их дээд сургууль төгссөн за нэг л ширээний ард суух хүн бүтээх талаар бодох болсон нь илт. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл зүгээр л хүн болгох юм байгаан шдээ. Боловсролтой хүн болгон сайхан байгаад байна уу гэхээр үгүй. Боловсролгүй ч гэсэн хүний энд тэнд тус дэм болоод, ажил төрөл юу ч бай сэтгэлээсээ хандан хүн амьтантай нөхөрсөг харьцаад явдаг хүн алийг тэр гэхэв. Хүн чинь нэг их толгойтойгоороо ч биш хүн чанартай байгаадаа л сайн сайхан амьдардаг юм гэж боддиймаа.

Хүмүүжил сайтай, за дээрээс нь тэгээд боловсролтой хүн бол алзку шдээ.

Би саяхан сургуульруугаа явах замдаа нэг хүүхдээ загнаж яваа нэг эгчтэй таарсийн. Тэр эгчийн ярьж байгаагаарол

- Чи хичээл дээрээ анхааралгүй суудаг гэжийшд... гээл ярьжийгаан. Тэгснээ

- Чи хичээл дуусаагүй байхад сандлаасаа босоод үймүүлээд байдиймуу гээл бухимджийна.

Бодуул эцэг эхийн хуралд ороод гарж ирж байгаа юм шиг ээ. Тэгээ би бодлоо л доо. Хэрвээ тэр эгч хүүхдийнхээ хуралд өмнө нь ирж байсан бол загнахдаа

- Чи дахиад л хичээл дээрээ үймүүлээ юу гэнэ шдээ тэ. Тэгсэн анх удаа л ирж байгаа болоод л тэгж загнаж байгаа болуу.

Ернол хүүхдийг жаахнаас нь л анхаарах хэрэгтэй. Тэртээ тэргүй том болоод мэдлээс гарчуул юу хийж яаж явааг нь мэдэх арга байхгүй юм чинь. Хэрвээ гэртээ зурагт үзэж сууж байгаад гэнэт босоод үймүүлээд байдагол хичээл дээр чигсэн адилхан л байж таараа шд.

Хүүхдээ бага ангиас нь маш сайн анхаарч юунд сонирхолтой байна тэр чиглэлээр нь явуулбал зүгээр. Хичээл нтрт айхтар сонирхолтой биш хэрнээ сахилгагүйтээл гүйгээд байвал хүүхдийхээ тэр тал дээр нь тулгуурлаад ямар нэгэн спортоор хичээллүүлж болно... орилж чарлаад байвал дуу зааж өгөх гээд л ... Миний дуулснаар хүн 4 настайгаасаа хүмүүжиж эхэлдэг ба 18 нас хүртэл үргэлжилдэг. Хэрвээ аймхай ичимхий бүрэг хүүхэд байсан бол 18 нас хэтэрсэн л бол өөрчлөгдөнө гэж байхгүй. Яагаад гэхээр 18 нас гэдэг бол хэдийн том болсон гэсэн үг. Тэгэхээр олон хүн амьтантай харьцна. Тэр олон хүмүүс бүгд л түүний хэлэхийг сонсохын тулд хичээн байж түүнээс гуйгаад байхгүй. Тийм болохоор бүрэг, дуу нь гарку амьтан байсан бол тэр чигээрээ л байхаас яахав.

Харин олны дунд нэг балиар дээрэлхүү царайлкаа ядцан ингэ тэг гээл байдаг хэсэг нөхдүүд бас байдийшдээ. Багаас нь хүмүүс яг түүнтэй тэгж харьцдаг эсвэл гэр бүлийн хүмүүс нь түүний тэг гэсэн болгоныг хийж өгч гүйцэлдүүлж явсан бол яг тэр зангаараа л сурна.

<p
Back to Top