Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Би багадаа ерөөсөө хүүхэлдэйгээр тоглож байгаагүй л дээ. Манайд ихэвчлэн чихмэл нохойнууд л их байдаг байсан юм. Яг юугаар тоглож өссөнөө сайн санадаггүй ч охидууд шиг тэгж барби бариад үс гэзгий нь самнаал яриад айл гэр болж тоглоно гэдэг бол санаанд ч багтамгүй тэнэг явдал.
Тэхдээ ингэж өссөн хүүхэд хүнд санаа тавих, хүнийг хайрлах тал дээр илүү болж өсдөг юм шиг.. Өдөр болгон үсий нь самнаж хувцсыг нь сольж өмсүүлээд над шиг залхуу хүний хажууд бол гэртээ 7 хоног дараалж их цэвэрлэгээ хийхтэй л адил. Гэсэн ч хүн хүнийг хайрлаж, хүнд санаа тавьдаг болж хүмүүжихийн буруу юу байхав.
Дүүгээ жоохон том болохоор нь амьтан авч өгнө өө. Нохой жоохон хэцүү... Туулай ч юмуу тоть авч өгдөг юм билүү.
0
Гомдолтой байна аа. Яг жинхнээсээ хүнд сайн болох гэж байхад. Зөндөө гоё жаргалтай байсан, баяр хөөртэй байсан..сэтгэл хөдлөөл. 2 3хан үг солиод будаа болгочих гэж. Дахиад хэдхэн хоног ч болтугай ийм гоё хэвээр нь байлгаж байхгүй, өөдгүй амьтан.
0
Ёстой хачин .. бүр нэг алдахгүй байж болдоггүйм шүү дээ Эми гэцэн юм шиг л алдхын. 100хувь байдаг бол сайхансан.. үгүй юм болов уу? Дараагийн удаа илүү илүү илүү байна аа.

Маргааш өглөө сэрнэ гэж бодоод унтдаг, маргааш хүчтэй байна гэж өнөөдөр ядардаг, маргааш нар мандна гэж жаргадаг биз? Аймар сүртэй аффоризм нссс...

Өнөө орой хүмүүс яагаад унтахгүй байгаам бол оо?? Намайг унтсаны дараа унтах гээд хүлээгээд байгаа юм болов уу? Өөрийгөө биш юм аа гэхэд энэ хүмүүсийг бодоод унтдаг юм билүү.. Эми үгүй ээ мөн сайхан сэтгэлтэй юм аа..
0
Урьд шөнө манай байранд гал гараад... бүх хүмүүс л цонхон дээрээ зарим нь гадаа гараад хараад зогсоод байхаар нь би бас яаж дутхав, гараад очсон чинь.. өөрийн эрхгүй л хүн амьтан нь эрүүл саруул байгаасай гээд өнөө гандан хийдэд ном уншуулах гэж бөөн юм болдог Эми чинь учиргүй л амандаа "Ум мани бадми хум" гээд бувтнаад гарсан. 3н ч галын машин ирээд нэг ч их удалгүй байранд нь ороод цонхы нь онгойлгоод утаагий нь гаргаж байгаа харагдсан. Дотор нь том хүн байхгүй 2 жоохон хүүхэд байна гэж дуулдсан. Түргэн тусламж нтр дуудаагүйг бодоход аз болж зүгээр байсан бололтой. Юу ч гэсэн хүмүүс нь нялх бага гэлтгүй ер нь бүгд л гал уснаас болгоомжилж сэрэмжтэй байх нь зүйтэй юм.

Манайхан чинь онцгой байдал, түргэн тусламжыхныг дуудаад мөд ирдэггүй л гээд байдаг.. харин ч ёстой тийм аюултай хэцүү зүйлийг хийдэг хүмүүс маань л байхгүй бол жинхнээсээ баларна биз дээ. Тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.

Нээрээ ТВ8ийн шөнийн сурвалжлагынхан ирсэн шд бас. Тэд нар ч ёстой шуурхай юм билээ. Зөвхөн энд тэнд хэрэг төвөг гарсныг ч биш илүү гэгээлэг сайхан мэдээллийг ч гэсэн хамгийн түрүүнд хүргэж байгаасай..
0
Өнөөдөр гоё өдөр..!
Back to Top