Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0
Урьд шөнө манай байранд гал гараад... бүх хүмүүс л цонхон дээрээ зарим нь гадаа гараад хараад зогсоод байхаар нь би бас яаж дутхав, гараад очсон чинь.. өөрийн эрхгүй л хүн амьтан нь эрүүл саруул байгаасай гээд өнөө гандан хийдэд ном уншуулах гэж бөөн юм болдог Эми чинь учиргүй л амандаа "Ум мани бадми хум" гээд бувтнаад гарсан. 3н ч галын машин ирээд нэг ч их удалгүй байранд нь ороод цонхы нь онгойлгоод утаагий нь гаргаж байгаа харагдсан. Дотор нь том хүн байхгүй 2 жоохон хүүхэд байна гэж дуулдсан. Түргэн тусламж нтр дуудаагүйг бодоход аз болж зүгээр байсан бололтой. Юу ч гэсэн хүмүүс нь нялх бага гэлтгүй ер нь бүгд л гал уснаас болгоомжилж сэрэмжтэй байх нь зүйтэй юм.

Манайхан чинь онцгой байдал, түргэн тусламжыхныг дуудаад мөд ирдэггүй л гээд байдаг.. харин ч ёстой тийм аюултай хэцүү зүйлийг хийдэг хүмүүс маань л байхгүй бол жинхнээсээ баларна биз дээ. Тэр хүмүүстээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй.

Нээрээ ТВ8ийн шөнийн сурвалжлагынхан ирсэн шд бас. Тэд нар ч ёстой шуурхай юм билээ. Зөвхөн энд тэнд хэрэг төвөг гарсныг ч биш илүү гэгээлэг сайхан мэдээллийг ч гэсэн хамгийн түрүүнд хүргэж байгаасай..
0
Өнөөдөр гоё өдөр..!
0

Цагаан сар ба хар нулимс

Ихшүү баярт дуртай улс.. 11 сараас эхлээд 12.31 болтол шинэ оноо гаргаад 1 сараас 2 3 сар хүртэл сар шинийн баяр. 4 сарын турш 2 баяр тэмдэглэдэг юм даа. Тэгээд баяр болов уу үгүй юу л өнөө идэх уух юмны үнэ нь тэнгэрт хадна.

Гэснээс 9 сард хичээл эхлэхээр ном дэвтэрний үнэ хачин болдог доо.. гэтэл гадаадад чинь бүр л үнэгүй хямдруулаал жигтэйхэн юм болдог, манайхан бүр л нэмээд байдгаас биш.

Гадуур ууц нтр авахын аргагүй үнэтэй байгаа сонсогдож байна. 200 даваад 300 дөхөөд ирсэн юм бишүү.

Тэгээд зурагтаар үй зайгүй гарж байгаа сурталчилгаа, тэр дунд нь архины сурталчилгаа жийж явна. Архиа сурталчилахаа больмоор юм аа. Ноднин жил Соёмбо гэж архи гаргаал энэ жил Алтангадас гэж гарсан юм аа даа. Архинд живсэн хэдийхээ тоог нэмэх гээд зарлаад байдаг юм уу хаашаа юм. Бүр авахаа больчихвол таарна. Архиар яадаг юм хог гэж. Айргаа ууна биз.

Баахан хэрэгтэй хэрэггүй оймс бандааш хүртэл үнэ нь нэмэгдэх шинжтэй. Хөгшин настай хүндээ хадаг барьж золгоол, бага балчир хүүхдүүддээ чихэр тавиад өгвөл болно биз. Хэн хэндээ хал балгүйхан золгочихвол..

Уг нь ширээн дээрээ за ууцаа, ул боовтойгоо тавиад сайхан айраг авж тавьчихаад тэгээд яахав буузтайгаа байвал бэлэг сэлт нь ч одоо яахав. Ууц ч чангадах шинжтэй дээ..

Сар шиндээ өнгөтэй өөдтэй золгочих гэсэн биш хамаг хөрөнгөө хөнтрөөд дуусах нь вий.
0

Сурах бичиг аваарай

Номын нэр

Анги

Зохиогч

Хэвлэлийн компани

Он

1

Алгебр ба Анализын эхлэл

10

Энхжаргал, Пүрэвжав

2007

2

Алгебр *хуучин

8

Эрдэнэсувд

2007

3

Математикийн мэргэжлийн курс

7

Шагдар

2005

4

Геометр

7

Шагдар

2005

5

Иргэншил

6-7

Туяа, Шүрэнцэцэг

Урлах Эрдэм

2006

6

Технологи II

Эрдэнэчимэг

Соёмбо Принтинг

2009

7

Монгол хэл

11

Мөнхийн үсэг

2006

8

Хими 1

8

Бит Пресс

2006

9

Монголын түүх III

9

Соёмбо принтинг

2006

10

Монгол хэл

10

Мөнхийн үсэг

2006

11

Уран зохиол *хуучин

9

2000

12

Органик хими

Өнгөт хэвлэл

1998

13

Дэлхийн газарзүй *хуучиндуу

10

Содномваанчиг

2003

14

Нийгмийн тухай мэдлэг

Буян

2006

15

Математик II

Битпресс

2007

16

Монголын түүх II

Admon

2005

17

Мэдээлэл зүй

9-10

Интерпресс

2001

http://stat.gogo.mn/news/2009/9/24/surah_bichig-middle.jpg

Эд миний 10 жилд үздэг байсан л номнууд. Одоо чухам ямар номноос үздэг юм мэдэхгүй. Бараг жил болгон шахуу шинэчлэгдэж хэвлэгдээд байгаа юм шиг байсан. Ямартай ч хэрэгтэй хүнд нь зардаг юм билүү, бараг шинэ шахуу номнууд бий. * хуучинууд нь бол яг авахдаа л тийм байсан юм.

Би хичээл хийдэггүй байсан юмуу номнууд нь нээх цэвэрхэн нээж үзсэн үгүй нь мэдэгдэхгүй хэхэ.^^ Зарим номнуудын гарчиг нь 1 2 3 гэчихсэн яг хэддүгээр ангид үзэж байснаа ч би сайн санахгүй байна. Зохиогчын нэр нь зарим нь их олон юм тэгэхээр хэвлэлийн компанийг нь тавьчихлаа. За тэгээд сурах бичгүүдээ авцгаагаарай.

0
Жолоо барьж яваа хүмүүс гоё юм өө.

Энэ саяхан нтр жолооч болоод машин бариад яваа улсууд.. ядруухан жолоодож байгаа нэгнийг хараад шоолдог нтр болчихож. Хүн хүлээгээд зогсож байх хоорондоо даавууны тасархай барьж аваад машинаа зүлгэдэг болчихож..

Сайхан ч юмаа даа.
Жолооч болох юмсан..
Back to Top