Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Эсэн бусан "Тамхи=Витамин"

Ойрд төрөөс элдэв мөнгө төгрөг өгөх асуудлаар амтай болгон л ярьж байна. Авах гээд тэсэн ядан хүлээж буй надаас авхуулаад яагаад зүгээр мөнгө цацаад байгаа юм бол гэсэн сэжиг бүхий хашир хүмүүс ч байна.

Үгүй ээ, оюутнуудад ч одоо 500000 төгрөг бол их юм ш дээ. Жилээс жилд өсч байдаг сургалтын төлбөрийг хийх гэж нэлээн л зүдэрч байгаа юм. Уг нь бол ч үнэхээр сайн сурдаг, сурах эрмэлзэлтэй оюутнууддаа тэтгэлэг журмаар бүх дээд сургуулиас хэдэн хүүхдэд ч юмуу төлбөрөөс нь ядаж хагасыг нь өгчихдөг бол аштай юу даа. Зарим хүмүүс болохоор төлбөрөө төлөх чадваргүй айлуудад гэх юм. Төлбөр төлж чадахгүй дээ хүрвэл бүгд л чадахгүй шүү дээ. Гол нь сурах хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэлээр нь шалгаруулж байвал... Аягүй бол нөгөө гайгүй айлын хүүхэд нь орчихдог, хахууль захуультай болоод өөх ч биш булчирхай ч биш болно доо явж явж.

Уг нь сайн талаас нь бодвол оюутан бүр л төлбөрөө яах ийх гээд л боддог учраас төлбөрөөс болж ямар нэгэн асуудлаар сургууль төгсөж чадахгүй байх, ажилгүйчүүдийн тоог нэмэхэд хувь нэмэр бүү оруулаасай гэсэндээ л төлбөрийн талыг нь ч болов өгчихвөл... санаа зоволтгүй хичээл номондоо шамдаж болмоор. Гэхдээ яг бодит байдал дээрээ за одоо л сайхан хичээлээ хийе гэсэн ухаарал төрж байна уу, үгүй юу? мэдэхгүй юм.

Нөгөө хүний эрхийн түгээмэл тунхаглал дээр чинь хүн бүр сурч боловсорх эрхтэй. Анхан шатны ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байнаа гэсэн хэрнээ цэцэрлэг яслиас эхлээд л 1-5 6-8 9-11,12 дугаар анги чинь амьдралын боломж тааруу айлын хүүхэдтэй илт өөр харьцдаг шд. Тэгээд л юм л бол анги засна, цэвэрлэнэ яана ийнэ гээл мөнгө төгрөг хураагаад тэр болгоноос ядуухан айлын хүүхэд л хасагдаж сургууль завсардан улмаар амьдрал нь цааш тодорхойгүй болж байдаг шд.


Аа бас ингэж бодогдоод байгаа юм. Уг нь яалт ч үгүй л сар бүрийн 10, төлбөрийн 500 дээр тогтож амьдраад байгаа ч энэ чинь нэг удаадаа л тэсч гарж байна. 10-аар нь нэг хоол аваад идчихэж байна, аягүйдвэл нэг нь архи аваад дотроо халаачихна, тэгээд л гүйцээ.

Тэрнийхээ оронд ирээдүйд хэрэгтэй юм гээд тэр удаа тортог гаргадаггүй түлш, усны бохирдлоо багасгах зэргээр цаашид амьдралд хэрэгтэй зүйл хийвэл.. Оюутан бүрт 500мянга гэдэг чинь одоо их мөнгө өө дөө. Тэр мөнгөө нэг тийм байгаль орчноо хамгаалах зүйлд зориулвал бас нэлээд зардлыг нь дарчих байлгүй дээ. 10000, 500000 аваад яахав дээ, бүгд утаанд хордчихсон, бие муутай улсууд.

Өө, утаа гэснээс одоо өглөө оройгүй л утаа үнэртээд амьсгалах аргагүй байхад тамхи татах байгаа хүмүүсийг харахаар уур хүрэх юм. Онигоонд хөдөө явахаар машины яндангийн доор зогсож утааныхаа хэрэгцээг хангахгүй бол амьсгалж болдоггүй юм гэдэг шиг.. Утаа дутагдаад нэмэлт витамин болгож тамхи татдаг юмуу хаашаа юм. Зохицуулж чадахгүй байгаа утаагаа яадаг юм гэж байхад хажууд ирээд тамхи татаад байгаа хүмүүс зүгээр хол яваарай!

Заза ингээд шал сунжираад явчдаг юм, цэг тавья. Мөнгөнөөс эхлээл тамхиар дуусгая дөө.
0

Амиа бодсон амьтанд туслаарай..

Сургууль дээр байнгын цуг явдаг найзын маань ээж бурхан болчихож. Ямар их хэцүү байгааг нь ойлгож байгаа ч үнэхээр тус хүргэж чадахгүй нь. Чаддагсан бол тэр бурхан чөтгөр аль алинаас нь гуйгаад ч гуядаад ч болов ээжийг нь буцаагаад өгчихмөөр...

Найз охиноосоо найз залуугаасаа саллаа гээл уйлж унжаад гонсойгоод яваа нэгэнд хатуухан хэдэн үг хэлээд тайтгаруулчихаж болмоор.. ийм үед юу хийхээ мэдэхгүй юм. Утсаар зөндөө яримаар байна, яаж байна ямар байна гээл. Тэхдээ яаж тэгж асуухав дээ.. ямар байгаа нь ойлгомжтой биз дээ..

Уг нь өнөөдөр хичээл тараад утсаар ярьсан л даа. Утасруу нь залгаад дийд гээд дугарахаар нь гэнэтхэн ...юу гэж хэлэх үү?..ярихаа больдиймуу..дохихоор яасын бол гээд гайхах юм бол уу?.. гээд зөндөө бодож бодож яалт ч үгүй ярьсан. Ямар сайн уу гэлтэй нь биш. Зүгээр үү л гэсэн. Хэлчихмээр ч юм олдохгүй... байж байжийгаад хичээл номондоо санаа зовох хэрэггүй найз нь чамд бичээд яваад байгаа шүү.. чи хэзээ хичээлдээ ирэх вэ.....

Өөр үнэхээр хэлэх үг олдсонгүй. Ээжийгээ алдчихсан хүн тэр хичээл номонд санаа зовох уу??? Ямар тэнэг юм ярьснаа тасалсан хойноо л санаж. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг дээ. Худлаа үнэн юм ярьж инээж хөхөрч явахдаа л найз гээд бусад үед хөсөр хаячихвал ямар найз байхав. Тэглээ гээд юу гэж хэлж, юугаар аргадах юм ёстой чөтгөр бүү мэд. Энэ 7 хоногт гэрт нь ангийн хэдтэй цуг очиж магадгүй... очихоос айгаад байна.. очоод буруу юм хэлчихвий... би ер нь очиж чадахгүй байхаа... ангийн охидуудаас нэгий нь оч гээд хэлчий!

Энэ бичлэгийг харахгүй л дээ, тэхдээ би урд чинь зогсжийгоод ингэ тэг, эсвэл найз нь тусалж чадах юм үнэхээр алга .. гэж хэлж чадахгүй болохоор найзыгаа УУЧЛААРАЙ ОТГОО.
Гэрт чинь очоод чамд юу гэж хэлэхээ ч мэдэхгүй байгаа болохоор очиж чадахгүй юм шиг байна.

Хичээлдээ яваад эргээд хэвэндээ ортол яаж харьцах аргаа ч мэдэхгүй. Ёстой янз бүрийн юм бодогджийна.

Юу хийвэл дээр юм бол?

Энэ амиа бодсон амьтанд ингэ тэг гээд зөвлөчих хүн байдгүй л юм байхдаа..?
0

Шинэ зар сурталчилгааны байршил..

Хэд хоног энд тэндэхийн серверүүдээр хэсч тоглов оо... /си эс/. Тэгсэн Sky C&C -ийн сервер лааг гоё майпууд дээрээ энд тэнд нь зар тавьчихдаг юм байна лээ шд. Дааст 2 дээр тогложийхаар нь орсон чинь харин террорын төрдөг дээр 2 зар сурталчилгааны самбар байжийдаг байгаа. Лаг гоё санагдаад уншаад зогсчжийгаам чинь. Индиа нтр жижкэн газар дээр зар уншиж зогсжийгаад үхчихмээр юм байна лээ.

Муу зар сурталчилгаа гээл байдаг. Тэдгээрийгээ цээжилтэл кинон дундуур байн байн явуулалгүй ингээд шинэ шинэ гарцуудыг нээж олмоор юм.

Энийг мэддэг хүмүүс зөндөө л байгаа байлгүй. Би бол саяхан л мэдсэн. Гүэ юм хөгжинө өө гэж ...
0

Хүзүү гоёотчихвол яах вэ?

Эвгүй унтцийм болуу.. хүзүү гоёотчиж. Ганган хүний араас, сайхан залуугийн урдаас, царай муутай хүний хажуунаас мөргө гээл хүмүүс бол зөвлөгөөг идэвхтэй өгжийнө л дөө. Яг тэр хүмүүс нь олдох ч уу, гүй ч үү? Олдлоо гэхэд мөргөв үү, үгүй юү зүгээр болох уу? бас бодохоор л юм...

Хүзүү эргэж болохгүй болохоор эвгүй байдаг юм байна шд ээ, хурдхан зүгээр болчоосой вилээ.
0

Жеки Чан - Баянгол зочид буудалд "С1"

Жеки Чаныг ямар сонин хүлээж авж байна вэ, энэ чинь одоо. Өчигдөр орой С1 телевиз дээр Баянгол зочид буудалд Жеки Чанд зориулаад нэг хэдэн юм үзүүлж нтр... нэг тиймэрхүү өнгөрсөн байх нь. Тэгснээ Жеки Чаныг үг хэлсэн чинь орчуулдаггүй ээ. Гүэ яахав би ойлгоогүй байж болно л доо. Гол нь орон даяар телевизээр цацаж байж яагаад орчуулахгүй хүргэж байгаан? Гай болж тэр дунд сууж байсан урлагийхан нь ч мэдэхгүй байсан юм билүү, хэн мэдхэв. Тэгснээ л Номинталст Батсүх гарж ирснээ "...монгол орон маань бас гайгүй .. хөгжил ..." гээл яриад байх юм. Тэр чинь манай монгол улсыг хөгжөөд сүйд болж байгаа орон юм шүү, очиж үзье гээд ирсэн юм биш ш дээ. "Хүмүүнлэгийн үйл ажиллагаа" ядуу буурай хүмүүст нь туслах гэж ирсэн юм биш үү?Би уг нь тэгж л ойлгосон. /3 тонн гурил өгнө гэж ярьсан байсан/

Тэгээд хөөрхий минь Жеки Чанд орчуулагч ч байхгүй. Тайзан дээр гараад монголоор юу гээд байгааг нь ёстой л зөн билгээрээ мэдэрчих шиг болно лээ. Морин хуур тоглонгуут "зургаа авахуулья" гэж байна гээд хэлээд өгчих хүн байхгүй. Яагаав нэг хошин шогийн жүжгэн дээр цэргүүдээ бөөгнөрөөд, тараад гэдэг шиг л гар мараараа дохиж зангасан шиг л...

Гарч ирээд ярьсан нэг эмэгтэй / би хэн гэдгийг нь сайн мэдэхгүй, урьд нь харж байгаагүй/ Чаки Чан гээл ... нээх сонин хэлж мэлээд...

Аа бас нөгөө Татард тоглоод байгаа муухай ширүүн царайтай /Жеки Чантай мэргэжил нэгтэй/ Эрдэнэбилэг 10.03нд төрсөн юм бол /би бас 10.03/ намайг дагуулаад явчихгүй! Ёстой өөдгүй гээлөө. Жеки Чантай уулзуул ер нь нэг зодолдож үзэх хэрэгтэй тэ... гэж мэгээд заза хичээлдээ явъя.
Back to Top