Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Сүрдүүлсэн захиа

Гадаа халуун болохоор өдрийг гэрт л өнгөрөөж байна дөө. Өглөө оройдоо жоохон салхи үзээд л... Яджийхад манай лифт засвартай, 6 давхар луу өгсөж уруудах яммарр хэцүү гэж санана. 10 давхарт байгаа хүмүүсийг хэлээд ч юу гэхэв. Доошоогоо ч нэг юм биеийн жингээрээ дарж байгаад уруудчихаж байгаам, дээшээ бол уухилж аахилаад саунд суугаад ирсэн аятай л гэртээ орж ирнэ.

Манай эмээгийн хөл муу болохоор дээш доош шатаар явах үнэндээ там л байгаа байх даа. Эмээ аймар цэвэрч ккк, тэгээд шатны бариулнаас барьж явахдаа алчуур цаас маасаар жийрэглэж барьдаг хэхэ. Тэгээд өчигдөр орой гарахдаа алчуураа мартчихаж л дээ. Тэгээд орцонд нэг цаас байсныг аваад доошоо бууж. Тэгсэн тэр цаасан дээр нь машш ноцтой зүйл бичээстэй байдаг байгаа.

Сайн уу? Би чамд сайн. 2уулаа үерхье. Надтай үерхэхгүй гэвэл би амиа хорлолоо.
Чи өөрөө л шийд. Надтай үерхэх үү? эсвэл хүн амины хэрэгт орох уу? Үерхье гэвэл...
https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEippsOheln0pk-hOlRk8lRuTrRt9DSxHqTwEssJA9CBt9XURAMxf7We4P5TJqvTAF7TzoTc15p1X8NaHXbo5szC5uiTJGLRvyotu4zsurd7-bt0KEWbcGpY2SRw9OlvehK6WkVhNFCxykEi/s400/ist2_1122296_antique_love_letter.jpg

Аягүү сонин амьтан хараарай

Ёооё гадаа аймар халуун болохоор гэрт хүртэл бүгчимдээд байх юм. Яалт ч гүй цонхоо онгойлгохоор торгүй болохоор ялаа шумуулаас авахуулаад орохгүй амьтан гэж алгаа. Нөгөө цас нь хүртэл ороод ирэх юм. Ялааг нь ч яахав цааш нь харуулахы нь харуулаад, чадкуг нь хөөгөөд гаргачихаж байгаа юм. Шумуул бол шөнөжингөө энд тэндгү хатгажийна дөө ёстой.

Тэгсэн сая нэг аймар амьтан орж ирээд комруу дайраад байдаг байгаа. Ширээний гэрэл асаацан болохоор ийшээ ирж байгаа санаатайм шиг байна. Айсандаа цохих гээд нэлээн харж зогсжийсноо зургий нь авчлаа.Ийм балайр амьтан. Уртаа хөлтэй... Тэгээд бас зургий нь авсан чинь авахуулах гээд байгаамуу хаашаа юм, нээх удаан сууж гэнэ.

Найздаа зургийг нь үзүүлээд асуусан чинь ялаа барьж иддэг амьтан гэнээ. Тэгээд нэг бодлын байлгаж байдаг ч байв уу гэж бодоод.. Ялаа орж ирэнгүүт барьж идээл ккк.

Би ч зургий нь хальтхан дарж аваад юу юугүй л май чи, май чи гээд хаяцан л даа. Иймэрхүү амьтан харахаар хэдий надаас жоохон ч гэлээ айгаад байдымаа. Жоом бүүр аймар шд яааая бодсон чинь л... муухай оргичлоо.
0

Манга зурж үзэв... бассс минийх дуурайгаад зурж үзээрэй ...

Хөөх өнөөдөр чинь яасан халуун өдөр вэ. Гадуур гарсан биш шаал сонин болчлоо. Энэ гадуур масктай хүүхдүүд яваад байх юм. Өвчин гараад байхад л зүүдгүй байсан байж гэнэт өнөөдөр бөгсөө битүүлж явахад ч хэцүү өдөр очиж очиж маск зүүхдээ яахав дээ. За тэр ч яахав.
Гэртээ ирээд зураг зурав өө. Нөгөө наруто, драгон боол нтр шиг манга зурах гээд оролдсон чинь нэг иймэрхүү.
0

Хүмүүс салцгаагаад байхын... тэгэхэд би нийлсэн ч юмгү ккк

Өчигдөр мснжэрдээл суужийсан чинь ямар ч олон хүн салж хагацав даа. Бөөн гомдол уурсал болсон нөхдүүд л байлаа шд. Хэцүү л байдаг биз дээ бодвол, би ямар мэдэх биш. Яадаг ч байсан тэдгээр хүмүүс шиг зовж суухгүй дээ баярладаг ч бас хайртай хүнээсээ салчихсан тэр хүмүүс надаас илүү ч юм шиг.. ккк. За юутай ч яг надад таарсан шүлэг нэг блогоос гусчлаа. Бас өөрчилчлөө. Өөрөөс нь асууж аваагү л юм чинь би хулгайлцан гэсэн үг тийм ээ. Зааа яадын. Юутай ч энэ блогоос авсан шүү http://liiglen.blog.banjig.net

Зиа тэгээд уг нь ёстой гоё шүлэг байсын. Тэхдээ би өөртөө жоохон ойртуулаад өөрчилцөн гэж дээр хэлсэн байх аа...

http://www.inet.mn/ispages/isimage/inetnews/4c6ei13/690_1284.jpg

Бодол минь хайраас ангид

Бор зүрхэндээ тунирхдаггүй

Зүрх минь дурлалаас ангид

Зүүдэлж хэнийг ч үгүйлээгүй

Хэн нэгнийг санаж

Хөнгөн гуниг эдлээгүй

Хөөрч догдолсон сэтгэлээр

Хүлээлтэнд би уягдаагүй

Хоног өдрийг яаран тоолж

Хэн рүү ч би тэмүүлээгүй

Ганцхан хүнийг үгүйлсэн

Ганцаардалд би захирагддаггүй

Бороо шивэрсэн үдэш

Бодол минь хайраас ангид

Дүүлэн нисэх хун шувуу шиг

Дураараа би эрх чөлөөтэй



/хүмүүс нааг хатуу сэтгэлтэй гэнээ... яг шд >:P/


2

Си эсийн хор уршиг

Ойрдоо дандаа л гэртээ, хийх ч юм олдку болохоор нь гөөмөн нүдээ улаанаар эргэлдтэл буудаж байна дөө. Өчигдөр бүр арай хэтэрхий удаан тоглочиж. Өглөө боссон чинь нүд бүлцийцэн байхын.

Энэ муу си эс ёстой муухай юмаа. Шөнөжингөө зүүдэндээ буудалцаж хонолоо. Өглөө босох гэсэн чинь нүд нээгдкү байгаам даа. Дахиж ийм удаан ердөө тоглохгүээ.

Өглөө гарж гүйх ч өнөөдөр өнгөрсөн. 9с бараг боссышд, арай гэтэрхий. Босчоол нүдээ нээгдтэл жоохон хэвтжийгаал утасныхаа цагийг харсан чинь 9:08 гэж байсан байхгү юу.

Тэгснээ би амандаа 9 алаад 8 үхсэн гэж уншсийшд арай дэнджийнаа..
0

Тасарцан хамтлаг - Tell me why

За энэ нэг үнэн тасарцан гэхийм бол яг тэг голоороо тасарцан нэг хамтлаг гаржээ, таминээ. Өө ёстой хажууд нь би бол орилохийм байна дөө гэсс кк. Эднар Юнивэрс бэст сонд оркээд нас нь хүрээгү гээд орж чадаагү гэж. Гүүд боёс гээд жижкээн 4 хүү байхийн. Дэкланы тэлл ми вая-г хэнэг ч гү аваад хаячдаг бээшд.

Good Boys - Tell me why /дууны үг/


Зүүдэнд минь дуу төрлөө
Тэр дуунд минь бяцхан хүүхдүүд тоглоно
Тоглоомонд нь тэнгэр цэлмэх ч
Инээмсэглэл байхгүй дэлхий гунигтай
Цонхон дээр хатах цэцэг шиг
Хүүхэд насыг бүү гундаа

Tell me why, (why) does it have to be like this
Tell me why, (why) is there something I have missed
Tell me why,(why) cause I don't understand
When so many need somebody
We don't give a helping hand
Tell me why (Tell me why)

Ойлгомжгүй хүсмээргүй
Олон зүйлийг томчууд яагаад хийнэ вэ
Хүйтэн дайн хүчирхийлэл гэж
Дэлхийд байхгүй байсан бол мөн ч сайхан аа
Балчир гэж намайг битгий гол
Би ч бас сэтгэл зүрхтэй

Tell me why, (why) does it have to be like this
Tell me why, (why) is there something I have missed
Tell me why,(why) cause I don't understand
When so many need somebody
We don't give a helping hand
Tell me why (Tell me why)
Tell me why (Tell me why)
Tell me why (Tell me why)
Just tell me why (why, why, why)

Tell me why, (why) does it have to be like this
Tell me why, (why) is there something I have missed
Tell me why, (why) cause I don't understand
When so many need somebody
We don't give a helping hand

Tell me why (Why why, does the tigers run?)
Tell me why (Why why, do we shoot the gun?)
Tell me why (Why why, do we never learn?)
Can someone tell us why we let the forests burn

(why why do we say we care?) tell me why
(why why do we stand and stare?) tell me why
(why why do the dolphins cry?) tell me why
can someone tell us why we let the ocean die

(why why if we're all the same?) tell me why
(why why do we pass the blame?) tell me why
(why why does it never end?)
can someone tell us why we cannot just be friends (x2)

why why?

Зиак нэг ийм дуу дуулж ямруу?

Дууг татаж авах уу? энд дар

Залуу үеийг дэмжигч ... кк
0

Онгорхой Батсүх

Өцдөр автуусанд суугаал явжийвөө. Пөө тэр баруун 4 замын тийшээ нэг хорооллын нэг газрын нэг замд засвар хийгээд гөө мөн дуускумаа даа. Нэг хүн 100 айлын замыг бурхан засдаг гээд бичээдийсан, тэр замыг бас хөөрхий минь засжугаан болуу даа... хөөрхий. За тэхдээ одоо яркжаа юманд бол зам засвар түй ч хамаа байхгү л дээ.

Автуусны жолооч танилтай нтр хүн бас зүгээр юмаа. Гадагшаа гарах болонгуутаа автуусны жолооч руу залгөөл "Өөш чи хаа явжээнаа? Аан заза энд ирэхээрээ над руу дохичих зао. Би гараад очий зэү" гээл тэгээл яг тэр хавьцаа нь очоол залгаал суулгаал хүрэх газар нь шууд хүргэж өгөөл...

Тэгсэн яг миний суусан автуусны жолоочид нэг тийм үүрэгт ажил оноогдов өө. Тэгсэн өнөө газар нь очсон чинь суух хүн нь гарж ирдгү. Тэхээр нь залгаад "Өөшээ чи яачваа?? Заззз би явлаа. Цагаасаа хоцорчоодаахад даа." гээл тэгсэн чинь ярьжаа хүн нь нэг юм хэлжаа шинжтэй чухал царайлж сонссоноо " Заза араас Батсүх иржаагаа. Тэрэнд суучих арассо" гэсэн чинь нөгөөх нь сонсоогү бололтой. Тэгэнгүүт утасныхаа дууг чангалжаагаад " Араас Батсүх иржаагаа. Тэрэнд суу окэй" гэсэн чинь утасныхаа дууг чангалцан болохоор нөгөөх нь "Аййййн!!!" гээл байна аа, таг дүлий. Тэгээл бүр арга ядаад сонску болохоор нь утсаа амандаа наажийгаал "Араас ОНГОРХОЙ Батсүх иржаагаа. http://img.banjig.net/d/bb/user_uploads/303693/cimg0x1198_4f2954ca.jpg
Тэрэнд суу мэдүү" гэсэн чинь "Ааааан заза" гэжаахшиг. Заавал хүнийг онгорхойгоор нь дуудуулжийж сонсоод байхдаа яахуу дээ. Хамгийн уртлын суудал дээр сууцан чинь инээд хүрээд болдгү жуумалзаал суугаадээлаа шд..
0

ДАШТ 2010 Цабалалалаба + сүлд дуу

За Хөл бөмбөгийн ДАШТ эхлээд хүмүүсийн ярианы гол сэдэв болчоод байнаа даа. Эхний тоглолт Мексик, Өмнөд Африк. Мексик үнэн азгү тоглосон дөө ёстой. Өмнөд Африк эхлээд бүр гүйж чадку юмнууд байсан чинь бодлогын чанартай байсан ч юмуу...? Дандаа л хамгаалж тоглоод байсан чинь өнөө Мексикүүд нь хамаг хүч чадлаа зориулаад дараа нь хүчин мөхөстцөн байх л даа. Яджийхад тэр балээр дуу нь муухай юм аа. Ялаа дүнгэнэжийгаам шиг хөгжим ч гэж дээ.. цус. Тэр бас л нэг бодлого байхаа даа.

Өмнөд Африкт нэг нэр олдоогүй хүн байнаа. Монголчууд нэг Энэ ч биш, Тэр ч биш, Хүн ч биш, Тогооны ширэм нтр гэж хүүхдүүдээ нэрлэсэн байдаг шиг, Цабалала гэж нэг юм байнаа.. Гүэ тэхдээ нэр л тиймэрхүү болохоос бас овоо гар байна лээ дээ. Бафана мафана...http://www.osservatoriosport.interno.it/primo_piano/2010/febbraio/fifa2010logo.gif

Мексикүүд бүр алингаа алдцан байсышд хөөрхийс, Маркүйз ганц гоол оруулж овоо сэргэсэн. Тоглолтын эхэнд ч тэд нар хамаагүй давуу байсан хэрнээ бас л хайран цагийг яйран болгосон доо.

Тоглолт дуусгачаад орондоо орсон чинь, Франц Уругвай 2ыг яах бол гээд бүүр гозолзоод болохгүй болохоор нь сэрүүлэг тавиад шөнө босж үзлээ шд. Шал дэмий 2 юм, хайран нойр. Уругвай бол Францыг бодуул гүэ яахав дээр ээ, тэхдээ л 0-0.

Ер нь зуны амралтын 3хан сарын бүхэл бүтэн 1 сарыг ДАШТ эзэлж нойргүй хонуулах ч гэж...

Нэгэнт л нойр хулжааж байгаагаас хойш гоё тоглолтууд болоосой. Эртхэн өдөр унтаж аваал шөнө нөөцлөхөөс...


Give me freedom, give me fire, give me reason, take me higher
See the champions, take the field now, you define us, make us feel proud

Ohhh Africa....
0

Си Эс-тэй танилцсан түүх



Гүэ би одоо си эс тоглоод бол нэлээн л урт хугацааг өнгөрүүлж байна. Хамгийн сүүлийн санах ойд хадгалагдсан баримтаас үзвэл анх 3-р ангидаа писи гэгч газарт хөлж тавьж байсан байна.

Писи гэгч яг тэр үед маш муухай чийг үнэртсэн, олон пацанууд ороод хашгиралдсан газар байдаг байжвилээ.

Си эс бол миний мэдэхийн анх гол, тахир гэгч 2 явах гарцтай нэгэн вакумжсан орчин, нэг тал нь ногоон өвс мөвстэй харанхуй ба контор гэдэг хүмүүс байрладаг, аа нөгөө тал нь байшинтай арай тансаг зэрэглэлийх тэнд нь террористууд байрлана. Террорист гэхээр мэджийгааз дээ тэ. Алан хяддаг хүмүүс, байшин дотроо хэдэн хүмүүс барьцаалцан байдалтайгаар тоглоом эхэлнэ. Энэ газрыг таун гэдийн. Тэгээд тоглоом эхлэнгүүт контор террористууд харилцан нэг нэгрүүгээ буудалцана. Үхнэ гэдэг аюул байхгүй, хэд ч үхсэн эргээд амилаад л байна, тэр нь их дажгүй санагдаадээдийн.

Анх тэрийг тоглоод үхэхгүй санаатай тэндээс гарах гээл хаалга нүх хайгаад тойроод гүйгээд байсан чинь ердөө гардаггүй юм байна лээ.

Тэр контор террористоо компьютераар удирджийгаам л даа нэг ёсондоо бол. Даблю-аар урагш нь тэмүүлүүлж, ди эй товчлуураар 2 тал руу нь ганхуулж, эс-р бол хойш нь явуулдаг. Хойшоо явахдаа юу ч таарсан ердөө тээглэж унахгүй гэж байгаа. Тээглээд уначихвал баларышд юу байлдахаасаа эссэн ар дагзаараа савж ойчоод...


0

Өглөөний дасгалын цагаар...ба хөгшчүүл Сэлбэ голоо цэвэрлэлээ.

Мэдэхгүй ээ, надад нэг их таалагдахгүй л байгаан. Ямартай ч үүл буудсаны ачаар 2 хоногийн турш бороо шивэрсээр өнөөдөр л нэг тэнгэр цэлмэж байх шиг байна.
Бороо орсноос болоод 2 хоног өглөөний дасгалдаа гараагүй болохоор өнөөдөр гарсан чинь дасгал хиймээргүй, гүймээр ч гүй санагдсан шүү, муу зан сурах нь.

Скай шопийн гадаа баахан чийгийн улаан байжийсан. Хаанаасаа гараад ирсэн юм бүү мэд аягү их байсаан.

Сунжиралдсан олон юм нялцаганаад муухай л юм билээ... Гэхдээ нэг сонин нь 10 жилд үзэж байхад энэ чинь тасарсан ч тасарсан биеэрээ тусдаа амьдарчихдаг гэсэн шүү. Бас их хөрс шороонд ач буянтай амьтан гэж байсан, миний санаж байгаагаар. Тэгсэн энд аягүү сонирхолтой гарчигтай нийтлэл байна. Чийгийн улаан хорхойн талаар сонирхож байвал үзээрэй. ЧИЙГИЙН УЛААН ХОРХОЙ АЛТНААС ИЛҮҮ ҮНЭЛЭГДЭХ ЦАГ ИРЛЭЭ!
Аан нээрээ өнөө өглөө хөл гараа хөдөлгөх гэж гардаг өвөө эмээ нар Сэлбэ голоо цэвэрлэсэн. Би 2 өдөр гараагүй болохоор мэдсэнгүй, тэрнээс мэдсэн бол хог түүх юм хумтай гарахгүй юу.Бороо орсны дараа голын усны хэмжээ нэмэгддэг. Тэгээд голын хамаг хог эрэг дээгүүрээ хаягдчихдаг болохоор өглөө аль болох гол бараадан ирж дасгал хийж байгаа хүмүүст хэцүү байлгүй яахав. Өглөө зөвхөн өвөө эмээ нар ч дасгал хийхгүй л дээ. Залуухан хүмүүс ч бий. Гэсэн ч тэдэнд ойр орчныхоо хог бохирдлыг харах нүд байхгүй юм байгаа биз, хөгшид маань юутай ч Скай гэдэг томоо дэлгүүрийн үүдэн дэх Сэлбэ голыхоо хогийг цэвэрлэж өөрсдөдөө цэвэр орчин бүрдүүлэх гэж хичээл зүтгэл гаргалаа.
0

ОУ-ын марафон гүйлт Монголд

Өчигдөр Талбай дээр ОУ-ын марафон гүйлтийн тэмцээн болсон. Тэнд авсан хэдэн зургаа тавья.

Ерөнхийдөө марафоны эхний байр, шагналуудыг биеийн тамир спортын сургуулиудын залуус авцгаасан. Харин эмэгтэй хагас марафонд Голланд, Германы нэг нэг тамирчин шалгарч мөн хамгийн урт зам туулсан марафонд нэг Хятад эрэгтэй тамирчин 3-р байранд, эмэгтэйгээс Германы тамирчин 5-д, АНУ-ын тамирчин 6-р байранд тус тус орсон ба эхний байрууд нь мэдээж МОНГОЛЧУУД :D

Back to Top