Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү
0

Татвар төлсний үр дүнд...


За мэдсэн сурсан шинэ соргог юмнаасаа хуваалцнаа. Би ер нь татвар төлөх мээр дургү л дээ ернол. Тэхдээ сар болгон татвараа өгөөрэй ингээд нээх хөөрхөн эгч ирдийн. Сандэй нь одоохондоо зохион байгуулалт бүрэн цэгцрээгүйгээс хэдий хэмжээний татвар төлөх нь яг бодитоор вол гараагү л дээ. Тэхдээ хамгийн жижкэн талбайтай лангуугаас 6000 манайхаас вол 10000г авдгийн. Би чэн мээр харамч өө. Зүүв зүгээр 10000 төгрөг хүний түрийвчэнд шургуулаад байгаадаа жо дурамжхан байсан байхгү юу. Тэгсэн энэ чэн бас зүгээр ч гү хэрэгтэй эд юм байна аа. Яадаг гэхээр байна шүү дээ.
Хэрвээ та байр авахжаагаа бол улсад татвар төлжийснөөсөө хамаараад буцаагаад байрынхаа хэдэн хувьтай ч юм б тэнцэх мөнгийг буцааж авч болдог байх нь ээ. Татвар их төлүүл их л хувь бодож авна гэсэн үг юм л даа.

Бас та нарын ээж аав нар чинь ажил хийгээд тэрнээс нь орлогын татвар гээд хамаг мөнгий нь буцаагаад авчихаж байгааз. Тэгээд хүүхдүүд нь их дээд сургуульд ороход мөн сургалтын төлбөрөөс хувь бодон буцааж олгодог гэнэ шүү. Тэгэхээр би энэ жил 825000 төгрөг өгж суржаагаам чэн доод тал нь 10 хувь бодоод 82500 төгрөгөө буцааж авдаг хэрэг гэж бодоод байгаа. Маргааш сургуулийхаа оюутны албанаас төлбөр төлсөн баримтаа олж авнаа хө. Мөнгөнд дургү хүн гэж хаа байсийн тэ.

Гэхдээ харин нэг санаа зовох зүйл нь тухайн жилдээ л тэрийг нь бодож буцааж өгдөг гэнээ. Юугсэн үг вэ гэхээр би жишээ нь 9 сард сургуульд орохынхоо өмнө за бодуул 8 сарын сүүлээр сургалтынхаа төлбөрийг төлсөн 2009 онд гэсэн үг. Тэгэхээр 2009 ондоо л багтааж авах байсан юм шиг ээ... Хэрэв ингээд татвар төлсөнийхөө үр шимийг хүртэж чадалгү, мэдлэггүйгээсээ мөнгөө авж чадаагү бол ёстой жинзэнэ гох чинь буюу оруулсан мөнгө маань жинхэнэ утгаараа улсын орлого болдог ажээ.

Уул шугамандаа бол манайх чэн байрныхаа мөнгөнөөс хувь бодуулж аваад, дээрээс нь миний төлбөр, ахынх гээл уг нь татвар сар бүр төлдгийнхөө үр шимийг хүртэх зөндөө л боломж байж шүү дээ. Гэхдээ яахав хөөцөлдөөд үзнээ маргаашнаас.

Ер нь ингээл юм хум мэджаахгү бол болку болсон байна шд. Надад баярлаж яваарай. Яахав энэ жилийхээ мөнгийг ингээд орхичлоо гэж бодоход дараа жилийхээ мөнгийг заавал авдаг юм шүү, бүр занажийгаад гагүээ ну погоди татвар!
Татвар гэгч чинь бас мань хэдийгээ зүгээр ч нэг шулкаад байгаа ч юм биш...

Илүү ихийг мэдмээр байвуул би хэлж өгий шүү... хэхэ
0

Өдрийн тэмдэглэлэрхүү

Зааз энэ блогийг ч мартаж байна дөө. Энэ бол гэгээлэг ... бас бус блогчидын л буруугаас болж байгаан. Анх блогспот дээр блог хөтөлж эхлэхэд л ажилгү админуудын эгнээнд тавтай морил гэж муу ёролцгоогоод байсан хнн. Тэр үедээ ч бол за та нар л ажилгүм байгааз наадахаа цаад дэлгэртээ л хэл, би өөр хүн шүү нтр гээд байсан. Одоо ч жинхнээсээ тав тухтай морилцон явжээн дөө.

Өдөртөө хийдэг юмнаасаа ярьдиймуу. За өнөөдрийн тэмдэглэлээ бичий л даа.
Лангуун дээр суухаар ииих олон янзын зүс царай, зан ааш, байр байдалтай хүмүүстэй учирна өө. Сандэйд бол гадаад дотоодын олон улс амьтан орж гардаг. Дотоодыхон бол тэгээл янз янзын хүмүүс байнаа... Соёлтой соёлгү, олон юм хэлж ярьсан... Өнөөдөр нэг эгч орж ирэв ээ, цэвэрхээн хувцалцан. Тэгээл чихэр асуугаал... энэнээс 2 ширкгийг гирамлаад өгөөдхөө амсаж үзээтий ингэлээ. Тээл аваад өгсөн чэн!!! өнөөх чихрийг маань барьж аваал шүдээрээ зулгаагаал цаасыг нь урж хаяал газар шидээл амандаа бүхлээр нь оруулаал... аймар хурц ийм байна тэ ингэдиймдаа. За тэр өөрөө шүдээрээ зулгаана уу, хуруугаараа зулгаана уу хамаа байжүү дээ. Хогоо шидсэнд нь л уур хүрээд байгаан. Нартай өдөр Нарантуул захад ойрхон болохоор захын хүмүүс зөндөө орж ирдийн. Зүгээр нэг зах дээр өвөл нь даарч зун нь наранд борлон зогсдог наймаачин эгч ч орж ирээд хогоо газар хаяхгү дээ бараг.. хмм
Амралтын өдөр өглөө эртхэн шиг босоод дэлгүүр дээрээ очдийм л даа би. Өнөө өглөө ноорм гэтрүүлж унтаад 11с дэлгүүрээ онгойлгоод, тэгээд өдөр ашгү ээжийг ирэхээр нь сайхан гоймондчоод цаасан хайрцаг дэрлээд кадр тасарцан. Аргагү шдээ, би чинь жоохон хүүхэд. Арай эрт томчуудтай хөл нийлүүлцэн чинь бас болкумаа гүйцкү бээшд. Ер нь над мэт жоохон хүүхэд 2 унтаж байх сайн л даа. Ядаж жоохон өсөх ч юм билүү тэма. Ямар сайхан унтсан гэж санана.

Одоо хичээлээ хийхээс... Энэ багш аягүү сониоон, надаа захиа бичээрэй. Хамгийн сайн бичсэнд нь шагналтай гээд байгаан. Би яахав дээ, шагналд учиргү дуртайм болохоороо бичих гээд үзцэн болдгүээ.
Хажууд байгаа хүнд чэн одоо юу гэж ч бичмээр юм. Таны өгсөн кофе сайн зарагдаж байгаа шүү багшээ 170 арай үнэтэй байнаа, үнийг нь жоохон буулгаад өгөөч гэлтэй нь биш... Нетээс хайжийгаад хуулчий гэсэн олигтой юм олддоггүээ оддокэ???
0

Сэдэв төөрцөөөн...


За байз энэ хүмүүсийг дуурайж жоохон армаанчиг юм бичих санаатай... болох нь уу гү юу. Хүн ер нь өөртэйгөө илүү харилцдаг хүндээ сэтгэлийн жолоогоо алддын болуу, гүэ бас нэг ганц 2 уулзаал салж хагацку болчдог хүмүүс байдаг л юм байна лээ л дээ. Тэр ч бараг худлаа байх дөө гэж санагдаадээдиймаа. Аягүү нэг нэгнийхээ бодол санааг сонсож инээх үедээ инээж уйлах үедээ уйлаж уурлаж, гомдож явжаагаал нэг мэдэхэд дрррр болдог байхаа. Тэгж лаг удаан найзлаад тэгээд үерхээд тэгээд гэрлэсэн хүмүүс байвал яадаг ч байсан, бие биенээ хэнээс ч илүүгээр сайн мэддэг болохоор лав салахгүй аягүү гоё гэр бүл болох байхаа. Манай хажуу лангууны нэг эгч 32той байхгүй юу. Тэхдээ гэрлэж мэрлээгү, хүүхэд мүүхэд ч байхгү. Тэгсэн хэрнээ найз залуутайгаа 26тайгаасаа эхлээд үерхсэн гэсийшд. Тэгээл хааяа лангуун дээрээ аймар ядарч мадарцан үед нь ирээл нуруу мурууг нь барьж өгөөл инээлгээл байдышд лаг гоё. Ааааймар удаан үерхсэн байгааз.
Манай аруун жилд нэг хүүхэд байдаг байсийшд. Ер нь л бусад үед надтай нээх харьцдаггү хэрнээсээ яг тийм уурласан гомдсон даарсан нтр үед ирээл нээх хөөрхөн гадуур хувцсаа тайлж майлж өгж мөгөөл, яг уйдалт ид цэцэглэж байх үед ирээл гоё моё юм зум ярьж марьж өгж мөгөөл, тэгээл чи дааржийнуу нтр гэнгүүтээ зүгээр ээ би угаасаа даардаггүйн гэснээ чичирч мичрээл... хэхэ.
Энэ зүгээр арай тод жишээ л дээ. Ер нь хаа нэгтэй хамт олны дунд нэг иймэрхүү хүмүүс явжээдийшд.
Тэнүүн явахад тэмээгээр тусалсанаас
Тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр ээ гэж... Иймэрхүү хүмүүс ч тэхдээ найз л байж болохым дөө. Зарим хүмүүс чинь нээх санаагаа ердөө гаргахгү... тэгээл нэг ярьж марьвал аятайхан хэлж мэлкү, юм ярьж чаддаггү хүмүүс байхымаа.
Эрэгтэй хүн ч нээх олон хэл амтай, энд тэнд даль даль хийгээл салхинд хийссэн хамхуул шиг өрвөлзөөд юм юманд хошуу нийлүүлээд байдаг бол дэмий л дээ. Гэхдээ л бас яг нэг хэлэх гэсэн юмаа ул суурьтай жинтэйхэн шиг хэлчихвэл зүгээр юм... гэж бодхын.
Заааз сэдэв төөрчлөө, армаанчигтаа аяа алдсан юм болоод явчлаа цэг тавья даа.
0

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд.

За охид бүсгүйчүүд хүүхнүүд эхчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе ээ. 3 сарын 8ны өдрийг Олон улс даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэмээдэг ч баяр болгон тэмдэглэдэг болсоор уджээ. Тэгээд манайхан болохоор Мартын 8н гээд байх юмаа. Бид чинь монгол хэлээрээ ярьж байя гээд ярилцаад байдаг даа. Мартын 8н гэдэг чинь одоо оросоор л хэлээд байгаамаа даа янз нь. Тэгэхээр ийм байна нэгдүгээрт, ОУ-ын эмэгтэйчүүдийн баяр гээд ярьж хэвшицгээвэл зүгээр.
Би ч баярт дуртай хүн. Намайг хэлэхэд ч яахав, харин нэлээн явцан нөхөр ингэж хэлэх юм бол архи уух гэж тэгж байна гэж боддог болж. Ямар ч баяр болсон баяр хөөр гэдэг утгаараа сайхан энерги дагуулдаг. Сайхан баяр болж байна уурлаж уцаарлахгүй хэрүүл ам гаргахгүй байя гэж хичээдэг. Харин өнөөдөр харжээ суухад эмэгтэй эрэгтэйгүй хэдэн шил пиво, архиа л гэх хүмүүс дэлгүүрийн үүдэнд эргэлдээстэй харагдана. Манайхан ч баяр тэмдэглэж сурахгүй юм даа. Жил жилээр нэг ууна Цагаан сараар нэг ууна байсан одоо бүр Баяр бүгдээр далим гаргаж уудаг болж. Уух уухдаа тэгээд яриа хөөрөөтэй сайхан уух биш, цал пал уугаад л ууснаа шингээж чадахгүй агсан тавьж аль болох бүтэхгүйг хийнэ. Сархад савнаасаа бусдыг дийлдэг гэдэг үгийг санаж явмаар юм даа.
За гуравт, энэ чинь эмэгтэйчүүдийн баяр. Эмэгтэй болж төрсөндөө бахархах хэрэгтэй. Эмэгтэй хүн энэ ертөнцийг чимдэг
Эгээ л бүдэрч унамаар харанхуйг гэрэлтүүлдэг
Бузар булайг ариусгадаг
Бурхан л гэсэн үг.
Яг үнэндээ бурхан байдаг үгүйг хэн ч мэдэхгүй. Би лав бурхныг хараагүй. Гэхдээ бурхан хүнийг бүтээдэг юм бол намайг лав ээж минь л бүтээсэн, миний бурхан. Өдөржингөө дэлгүүр хэсэж эхнэр хүүхдээ баярлуулах гэсэн аавуудад баярлалаа. Найз охиндоо өгөх бэлгээ бодон бодон авсан залуустаа баярлалаа. Ээж эгч эмээгээ баярлуулах гэж гэр орноо эвлэгхэн цэвэрлэсэн хөвгүүддээ баярлалаа. Магадгүй энэ өдөр эх, эхнэр, найз охин, охидуудаа баярлуулаагүй аав байвал үнэхээр харамсалтай юм даа. Жилд ганцхан удаа тохиодог баяр шүү дээ. Эмэгтэйчүүдийгээ баярлуулаарай... заавал.
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм
Зоргоороо амьдрах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм
Зовсон нэгнийгээ жаргаах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм
Зол жаргалтай амьдрах гэж бүсгүй хүн ихэмсэг төрдөг юм

Бүх улс даяар эмэгтэйчүүддээ ОУ-ын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.
Эмээ, ээж 2тоо хайртай шүү...
Back to Top