Уйтай байх зүрхийг минь тайтгаруулаад удаан удаан хамт байгаарай хайраа

Зар дээр ганц дарчихаарай. Найдлаа шүү

Үүүш баяр болохжийгоон байна !

Хүүе ээ шинэ он гарахжийгаа гэж байна шдээ. Сая л мэдлээ хэхэ. Ойрд баахан гадуур гүйж байгаад анзаарсан нь ч үгүй. Өчигдөр нэг баахан дэлгүүр хэсэв ээ. Шинэ жил гэхээсээ ээжийн төрсөн өдөр гэж бодоод л яваад байлаа. Тэгсэн чинь нээх хөөрхөн юм хараад...

13 хороололд нэг Киви гээд нэг хүнс бараа холилдсон тэхдээ нэлээн хөөрхөн дэлгүүр байдаг юм. Тэрний гадаа нэг жийп ирээд зогсвоо. Хараад байсан чинь жолоогоо барьж яваа өвгөн, хажууд нь эмгэн нь байж байхгүй юу. Эмгэн нь иштэй чихэр долоочихсон. Өвгөндөө хааяа хааяа аманд нь хийж өгч байх шиг ээ. Машинаа зогсоол дээр авчраад зогсоод буух болсон чинь... тэр эмээ өвгөнийхөө захыг нь босгож өгөөл ороолт энэ тэрийг нь дээшлүүлээл дааруулахгүй санаатай. Юу ч юм нэг юм яриад л инээгээл байсан. Машинаасаа буугаал өвөө эмээгийн цүнхийг нь аваал лаг сугадалцаад л дэлгүүр лүү шоб шоб хийгээл ороод явчихаж байгаам даа. Аягүү гоё харагдсаан. Ороод явсан хойно нь ч би нэг сайхан өвгөнтэй болдог юм шүү л гэж бодож байлаа шд.

За тэр өвгөн гэснээс нээрээ баяраар яаж баярлах гэж байнаа хүмүүс чинь?

Өөөх гадуур баахан түгжрээ. Нээрээ жоохон болгомжтой яваарай хүмүүс минь ээ. Өнөө өглөө чинь цас орчихсон аймар халтиргаа гулгаа ихтэй,, тэгээд хажуугаар машин нээх сонин яваад өнгөрчих шиг санагдаад л нэлээн хараад зогссон чинь харин машины дугуй нь ердөө хөдлөхгүй, уруу замд шууд гулгаж яваад байгаа юм чинь..! Тэгээд их түгжирсэн зам хөндлөн гарах марах болуул сайн мэдэж байхгүй бол баяраасаа эссэн юм тэ.

За одоо ч тэгээд 1 өнгөрцөн 31ний өдөр лав болчихсон байна. Шинэ ондоо

Зүрх сэтгэлдээ буй муу бүхнийг орхиж

Зүггүйтэж алдсан бүх зүйлээ мартаад

Гуниг бүхнээ хуучин онтойгоо үд

Гайхалтай сайхан бүхэн ганцхан энэ онд л ирнэ

Угтах оноо бүтээлээр дүүрэн

Урам тэтгэсэн амжилтаар баян

Зорьсон зүйлс тань өөдрөг байж

Зоосны бурхан таныг ивээж

Гэгээн гэрлээр гэр чинь гийж

Гэрэлт оюунаар ухаан чинь тэлж

Ариун хүсэл тань амьдрал болж

Аз жаргалаар дүүрэн явахыг хүсэн ерөөе дөө. Сайхан баярлаарай.
2

Шинэ жилээр толгойн дээгүүрээ хөнжлөө нөмрөөд...


Зааз ойрд чинь нэг л их шинэ жилийн уур амьсгал орцон, яахуу ийхүү гэсэн л хүмүүс байхым даа. Өнөөдөр нэг баахан хөлийн улыг гамбир болтол нь явжаагаад ирэх шив. Газар бүр л гоёж чимэглэцэн, Сүхээ агаагын талбай дээр мээр том гацуур зоолттой, ЮБи март дэлгүүрийнхэн үдэшлэгээ хийгээд дэлгүүрийн хаалгыг барьцан, хөдөө орон нутгаас оюутан хүүхдүүддээ мөнгө төгрөг явуулаад ХААН банк пиг түгжрэлтэй, нэг л ганган дэгжин хувцас палатье туфль хайсан охид бүсгүйчүүд... за нэг иймэрхүү байдалтай.
Манай ангийнхан ч бас .... юм хум бодоол ингэх үү? тэгэх үү? энүүгээр үү? тэрүүгээр үү? гэээ..эл яриад байгаа. Би ёстой нээх их дурсамжтай өнгөрөөсөн баяр санадаггүй юмаа. Яг л нэг байгаагаараа л. Онц гойд ч юмгү.... нэг л хэвийн гэхиймуу даа. Баахан иднэ ууна, тэгээл ялангуяа шинэ жилийг чинь гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөгөөдөг болохоор чинь яг л яс гэр бүлийнхэнтэйгээ байжийгаал өнгөрөөнө. Тэгээл нэг анги хамт олны шинэ жил гэхээр бас л ууна иднэ байлдана гээл нээх сонирхолгү. Ер нь тэгээд төрсөн өдөр, Мартын 8н, Цагаан сар, Эх үрсийн баяр ч урьд урьдыхаасаа өөрчлөгдсөн нэг ч юм байхгү. Хөгширч байгаа болоод ч юмуу эх үрсийн баяраар намайг тоох ч хүн алга болж. Бүр Цэргийн баяр, Сувилагчидын өдөр, Энх тайвны өдөр, 9 сарын 11, ДОХтой тэмцэх өдөр ч гэсэн ялгаагү. ТЭхдээ эд нар ч надад ямар хамаа байхав...
Кинон дээр нээх онц ноцтой сонирхолтой гайхмаар тэсэн ядан хүлээмээр тийм гоё юм болдог байхад бодит амьдрал дээр шал өөр юмаа.
Энэ жилийн баяраар ч бас л бодуул нэг газар орж тэмдэглэх л байлгүй, найз нөхөд бас бус хүмүүстэй буу халж суух л биз бодуул. Нийллэг дууссаны дараа мэдээж зүгээр байхгү гараад юу болох нь ойлгомжтой. Гарахаасаа ч өмнө гачин болцон нөхдүүд ч байж л байдаг. Яамаар ч юм б дээ... Шинэ жилээр толгойн дээгүүрээ хөнжлөө нөмрөөд өдөржингөө хэвтэж амарч баярлаж үздийн билүү???

Цоо шинэ дуу ***A One - Зул сар чи***

Эй ван *A One* - Зул сар чи
За харжий энэол шинэ дуу мэдү.
Дуулсан үүхдүүддээ нэг нэг үнэрлэчий хэхэ.
Харин дагаж дуулах хүмүүст нь

Сэтгэлдээ нуусан хэдэн үгийг минь

Зүрхэнд чинь шивнэх мэт цасан хаялан

Яагаад ч юм бэ мэдэхгүй сэтгэл хөөрөөд (◕‿-)

Нууцхан догдлон чамруугаа тэмүүлнэ

.•ั๑ Хайраа илчилсэн өдрийг санаж байна уу чи

Эрхлэн үнсүүлсэн уруул чинь саяхан мэт

Сормуусан дээр чинь унасан цасан ширхэг

Бүлээн уруулаар үнсэн хайлуулсаныг минь

***Зул сар чи өдөр бүр болооч

Өөрийн мэдэлгүй нууцхан догдлоод байна

Хүсэл бүхнийг биелүүлсэн шинэ жил чи минь

Чамайг би хүлээсэн дурласан хонгор минь*** х2 чамдаа ммм...

Гацуур модны доор олон бэлэг байна

Одод түгсэн энэ шөнө ганцхан би чинийх

Өнгө өнгийн лаанууд тойрон асааж

Хайраа илчилсэн үдшийг санаж байна уу

Гараас чинь атгасан анхны мэдрэмж минь

Хагацахгүй гэдгээ андгайлсан тэр үдэш

Сормуусан дээр чинь унасан цасан ширхэг

Бүлээн уруулаар үнсэн хайлуулсаныг минь

***Зул сар чи өдөр бүр болооч

Өөрийн мэдэлгүй нууцхан догдлоод байна

Хүсэл бүхнийг биелүүлсэн шинэ жил чи минь

Чамайг би хүлээсэн дурласан хонгор минь*** х2 чамдаа

Гарцаагүй дурласан миний зүрх чамдаа

Ганцхан зүйлийг хэлье би чинь чамдаа хайртай

Итгэлдээ сэтгэлдээ зөвхөн чамайг бодохыг хүснэ

Ирээдүйдээ итгэлтэйгээр зөвхөн чамайг хайрлахыг хүснэ

♡ ♡ ♡ Миний зүрхэнд чиний дүр

Миний итгэлд зөвхөн чи

Зул сар зөвхөн чамд хайрыг бэлэглэнэ

This year new year Happy new year

***Зул сар чи өдөр бүр болооч

Өөрийн мэдэлгүй нууцхан догдлоод байна

Хүсэл бүхнийг биелүүлсэн шинэ жил чи минь

Чамайг би хүлээсэн дурласан хонгор минь*** х4 ⓛⓞⓥⓔ

Дууг сонсох хүмүүст нь





Дуу таалагдсан бол
Татаад ав______________________________

Зиа тэгээд хэр дуу болж сэтгэгдэлээ үлдээчээрэй. Амжилт эй ваныхаан... ^-^

0

5 ви эс 5 ДОТАдхуу?

ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ ТОВЧХОН:
Энэхүү тэмцээн монголын томоохон тэмцээнүүдийн нэг юм. Бүртгэлийг “Cyber Age” Internet & PC Game Center-д авах ба утасаар өгч болно. Тэмцээнд оролцох багийн тооны хязгаарлалт гэж байхгүй. Тэмцээний бүртгэл 12 сарын 20-ний өглөө хүртэл авах болно. Тэмцээн эхлэх цаг нь 12 сарын 20-ний өглөө 10:00 цагаас эхлэх болно.

Тэмцээний шагналын талаар:
• Тэмцээнд орох багийн бооцоо: 15000 төгрөг
• 1-р Байр : Нийт бооцооний 40%
• 2-р Байр : Нийт бооцооний 20%

ТЭМЦЭЭНЫ ЕРӨНХИЙ ДҮРЭМ:
• Тэмцээны төрөл: 5 vs 5 , Single Eliminations, Final Game - Best Of Three
• Хаана: МУИС 2-н автобус-ний буудлын эсрэг талд Кибер комьютер худалдааны төв-н 2-р давхарт “Cyber Age” Internet & PC Game Center болно
• Тоглох хугацаа: 2 Цагаас ихгүй, (Хэрвээ тоглолт 2 цагаас хэтэрвэл Тэмцээнийг зохион байгуулагчид 2 багын төлөөллтэй ярилцсаны үндсэн дээр шийдвэрлэнэ.)
• Тоглолтын ялагч: Өрсөлдөгчийн throne/world tree - г устгасан юмуу бууж өгсөн тохиолдолд ялагч тодроно.
• GameMode: -CM (Captain mode)
• Тоглогч: Багт 5 аас доошгүй тоглогч байх ёстой ба тэмцээны туршид тоглогч нэг багт л харьяалагдана, Хэрвээ өөр багт тогллсон тохиолдолд тэмцээнээс анхааруулалгүйгээр хасна.
• Item Pooling: Шувуугаар power авахгүй
• Давуу тал авах: Багууд тест хийх явцдаа хасах -100 ролл хийж теамээ сонгоно.
• Тоглолтын эхэнд ба дараа нь: Хуваарьт цагаас 30мин хоцорсон багуудыг тэмцээнээс хасаж, нөгөө талд ялалтыг өгөх болно. Аль нэг багын хүн ирээгүй тохиолдолд админтай ярилцаж 5vs4 тоглолт хийнэ. Хэрвээ эсрэг баг зөвшөөрвөл 4vs4 тоглолт хийнэ.
• Хадгалах тухай: Тоглолт эхэлсэнээс хойш 15 мин тутамд host(create нь) тоглолтыг хадгалах үүрэгтэй. Мөн эхний kill хийгдсэний дараа хадгалах үүрэгтэй. Аль нэг тал давуу авсан тохиолдолд хадгалах хүсэлт гаргаж болно. Мөн аль нэг талын барилга устсан тохиолдолд хадгалахыг зөвшөөрнө. Тоглолт 2 шүүгчтэй эхлэх ба тухайн үед Тэмцээнийг зохион байгуулагчид шүүгчийг гаргаж өгнө.
• Тоглоом алдаа заах үед: Хэрвээ эхний 15 минутанд алдаа заавал дахин эхлэх.
• Хэрвээ эхний 15 минутанд алдаа заасан бөгөөд тоглоомыг хадгалсан байвал хадгалсан тоглоомноос эхлэх
• 15 минутын дараа алдаа заавал хамгийн сүүлийн хадгалалтаас эхлэх
• Sharing of Items: observer ward, sentry ward, clarity potion, healing salve, ansient tango of essifation, scroll of town portal, bottle
• Тоглолтын явц: Ямар ч төрлөөр backdoor хийхийг зөвшөөрнө. Ямар нэг аргаар creep-үүдыг хөдөлгөөнгүй зогсоохыг хориглоно. Bottle зөөлгөхыг зөвшөөрнө гэхдээ тахиа (chikcen-р)bottle зөөхгүй. Ямарч тохиолдолд тоглолтын явцад нөлөөлөхүйц pause авах мөн resume хийх нь хожигдолд хүргэнэ. 2 баг нэг нэг удаа pause авах эрхтэй ба тоглолтын эхэнд дунд авах шаардлагтай бол урьдчилж сануулна. warkey, dotakey гээс өөр war - ийн төрлийн программ ашиглахыг зөвшөөрнө.

Дээрхи дүрмийг зөрчсөн тохиолдолд тэмцээны зохион байгуулагч ямарч анхаарлга сануулгагүйгээр тэмцээн хасах эрхтэй.

Дэлгэрэнгүй мэдээлэлийг 95842008 дугаараас мөн zoloo_gk@yahoo.com ( GoLDeN K![L]LeR | Mr.3y3.pdf ) -с авна уу

Ms.AmY
0

Би л хэлж байгаа болохоос үнэн үг шүү дээ

Ер нь үр хүүхдээ хүмүүжүүлнэ гэдэг маш том үүрэг хариуцлага. Сайн хүн болгож өсгөвөл улс орондоо хэрэгтэй, харин муу хүн болж өсгөвөл гайтай тийм ээ. Гэхдээ энд боловсролтой хүн болгож өсгөвөл сайн, боловсролгүй хүн болговол улсад хэрэггүй гэж ердөө хэлээгүй байгаа биз. Тэхдээ энэ үгийг би хэлсий шөө ккк.

Одоо үедол хүмүүс үр хүүхдээ нэг л сайн боловсролтой, гадаад дотоодод их дээд сургууль төгссөн за нэг л ширээний ард суух хүн бүтээх талаар бодох болсон нь илт. Гэхдээ үүнээс илүү чухал зүйл зүгээр л хүн болгох юм байгаан шдээ. Боловсролтой хүн болгон сайхан байгаад байна уу гэхээр үгүй. Боловсролгүй ч гэсэн хүний энд тэнд тус дэм болоод, ажил төрөл юу ч бай сэтгэлээсээ хандан хүн амьтантай нөхөрсөг харьцаад явдаг хүн алийг тэр гэхэв. Хүн чинь нэг их толгойтойгоороо ч биш хүн чанартай байгаадаа л сайн сайхан амьдардаг юм гэж боддиймаа.

Хүмүүжил сайтай, за дээрээс нь тэгээд боловсролтой хүн бол алзку шдээ.

Би саяхан сургуульруугаа явах замдаа нэг хүүхдээ загнаж яваа нэг эгчтэй таарсийн. Тэр эгчийн ярьж байгаагаарол

- Чи хичээл дээрээ анхааралгүй суудаг гэжийшд... гээл ярьжийгаан. Тэгснээ

- Чи хичээл дуусаагүй байхад сандлаасаа босоод үймүүлээд байдиймуу гээл бухимджийна.

Бодуул эцэг эхийн хуралд ороод гарж ирж байгаа юм шиг ээ. Тэгээ би бодлоо л доо. Хэрвээ тэр эгч хүүхдийнхээ хуралд өмнө нь ирж байсан бол загнахдаа

- Чи дахиад л хичээл дээрээ үймүүлээ юу гэнэ шдээ тэ. Тэгсэн анх удаа л ирж байгаа болоод л тэгж загнаж байгаа болуу.

Ернол хүүхдийг жаахнаас нь л анхаарах хэрэгтэй. Тэртээ тэргүй том болоод мэдлээс гарчуул юу хийж яаж явааг нь мэдэх арга байхгүй юм чинь. Хэрвээ гэртээ зурагт үзэж сууж байгаад гэнэт босоод үймүүлээд байдагол хичээл дээр чигсэн адилхан л байж таараа шд.

Хүүхдээ бага ангиас нь маш сайн анхаарч юунд сонирхолтой байна тэр чиглэлээр нь явуулбал зүгээр. Хичээл нтрт айхтар сонирхолтой биш хэрнээ сахилгагүйтээл гүйгээд байвал хүүхдийхээ тэр тал дээр нь тулгуурлаад ямар нэгэн спортоор хичээллүүлж болно... орилж чарлаад байвал дуу зааж өгөх гээд л ... Миний дуулснаар хүн 4 настайгаасаа хүмүүжиж эхэлдэг ба 18 нас хүртэл үргэлжилдэг. Хэрвээ аймхай ичимхий бүрэг хүүхэд байсан бол 18 нас хэтэрсэн л бол өөрчлөгдөнө гэж байхгүй. Яагаад гэхээр 18 нас гэдэг бол хэдийн том болсон гэсэн үг. Тэгэхээр олон хүн амьтантай харьцна. Тэр олон хүмүүс бүгд л түүний хэлэхийг сонсохын тулд хичээн байж түүнээс гуйгаад байхгүй. Тийм болохоор бүрэг, дуу нь гарку амьтан байсан бол тэр чигээрээ л байхаас яахав.

Харин олны дунд нэг балиар дээрэлхүү царайлкаа ядцан ингэ тэг гээл байдаг хэсэг нөхдүүд бас байдийшдээ. Багаас нь хүмүүс яг түүнтэй тэгж харьцдаг эсвэл гэр бүлийн хүмүүс нь түүний тэг гэсэн болгоныг хийж өгч гүйцэлдүүлж явсан бол яг тэр зангаараа л сурна.

<p
3

Ёстой дарлаж байнаа


Өөх энэ ойрд чинь гадаа айхтар хүйтэрч байгааг ч хэлэх үү нэг гай нь таарч ханиад хүрцэн чинь үйлээ үзжийнаа. Өмнөх долоо хоногт 2 ч өдөр халуураад гачин юм болсон шүү. Ханиад хүрчихээд хүний хажууд пэр пэр хийтэл ханиалгаад байх аягүү гэцүү болохоор нь маасаг зүүсэн чинь арай л дээр. Эйч 1 Эн 1 гээд нэг хэсэг гадаа чинь бөөн маасаг зүүсэн этгээдүүд яваад байдаг байсан үед одоогийхыг бодуул нэлээн дулаахан ч байж. Дулаахан болохоор гэр хорооллын айлууд нь нүүрсээ ч бага түлнэ. Тийм болохоор өдөртөө ганц маасагтай зүтгэхэд ч гайгүй цагаан хэвээрээ буцаж ирдэг байсан бол одоо ч хэрэг алга аа. Тэгээд ч Монголын цааз 3 хоног гэгчээр тооройн ханиалга өвчин гэж 3 за их л бол 7 хоног маасаг зүүгээл хаячихсан шдээ, энэ хүмүүс чинь. Би ч могой муугаа мэдэж 8 сар ичнэ гээд нэлээн хэсэг маасагтайгаа дасан зохицолдсон шүү. Тэгээд ч маасаг зүүхээр хамар хацар хүйтэнд улайж даарнаа л гэж байхгүй. Урдаас ирж байгаа дургү хүргэмээр хүн рүү хэлээ гаргачаа явсан ч тэр хүн мэдкү, сайн талтай. Гэсэн ч удаан хугацаанд найзалж ирсэн маасгаа аваад нэлээн данги яваад байсан чинь ханиадыг нь олоод авчдаг байна шүү. Пээх тэгээд өглөө гэрээсээ гарахад чинь харанхуй гэж хэлэхэд хэцүү юмаа, гадаа чинь одоо сааралтаал байжийхийн. Угийн ханиадтай нус нь гоожоод, ханиалгаад байгаа хүнийг гөө мөн сайн дарлаж байнаа. Маасаггүй гарсан ганц өглөө хоолой паг болоод орж ирсэн шд. Тэгээ бүр хорсоод майр хэцүү байсан шүү. Цагаан даавуун маасгаа хорт утааны багаар солиод явмаар...
Би ер нь яг дарлах дээрээ тулахын бол энэ муу ханиадыг нөгөө гахайн томууг гахайтай нь цуг балбаа хаясан ч чадий шдээ. Тэхдээ одоохондоо арай сульдаадээнаа. Ханиадаа эдгээжийгаад харуулнаа гайгүй. Нээх өөрийгөө юу гэж бодоод байгаан бол. Хнн
За тэр ч яахуу, хүмүүс бас ханиад хүрчээд яаж эмчилжийгаан бас сонсий. Би лав даг орой болгон хоолойгоо утчаал байжийгаа. Тэгээ нэг Доктор Мом гээл хоолойны эм авдын. Чихэр шиг жоохон гаатай л эм байдийн, Гашуун нясуун балиар эм ууж чадку юм чинь энэ нь нэлээн дажгү. Тэгээд оройдоо халуун юм уугаал, халуун буцалсан ус нтрт бол жоохон ёотон нтр хийгээ уучихаар хоолой чинь бас дажгү сөөнгөтөөд байхаа больчихоод байгаан шд. Та нар яахуу үзкүюу. Тэгээ надаа бас арга чарга хэлж өгөөрэй.
3

Жигтэй яриа

Өө унтхийн даваан дээр хмм.... нийтлэхээс... новш гэж хацар даган нулимс урсана тэвчихгүй нь ээ чадахгүй нь ээ... ёоо нийтлэл дундуур гальт гальт дуу орж ирээд байхиймаа хэхэхэ

Нэг залуу автуусны буудал дээр зогсож байж л дээ. Тэгээд хажуудаа байсан хүнээс асуужээ. "Уучлаарай энэ нисэх үү?" гэтэл ногөө хүн " Үгүй ээ нисэхгүй шдээ. Газраар явна" гэхэд залуу " бишээ, хаанахын автуус вэ гэжийхад даа" гэсэн чэн " гүэ мэдкү бодуул автуус баазых л байлгү дээ" гэж. Залуу " Бишээ энэ хаашаа явах юм бэ гэж асуугаад байхад чинь" гэтэл нөгөө хүн " урагшаагаа засмал замаар явна биз. лав ухарч явахгүй байх аа" гэхэд залуу уурлаад "та чинь ямар хэг ёг хийсэн овгор хүн бэ" гэхэд нөгөө хүн " харин тийм ээ үстэй дээл өмсцөн чинь овойж товойгоод тэгж харагдаж байгаамаа" гэж залуу " та одоо яах гээд байгаан надтай үзэх гээд байгаамуу" гэсэн чинь нөгөө хүн " гүэ гү чамтай үзэхгү би нэг циркийн 2 билет авсан юм. муу эмгэнтэй үзий гэж бодож байна" гэжээ.
2

Ер нь хүн соёлтой байх хэрэгтэй л дээ... ^-^ 2р хэсэг

Хүнийг ер нь муулж ярих их муухай л даа. Тэхдээ л бүр сайлах аргагүй хүмүүс бас байна шд тэ хэхэ.
Ингээд би хичээл дээрээ сууж байхгү юу. Ма анги өөр нэг ангитай цуг ордгийн. Тэгсэн тэр ангийн нэг нөхөр хажуугаар эргэлдэж явжийснаа л балыг нь минь барьж авснаа газар унагаагаал аваа явчдаг байгаа /гайхдийн байгааз дээ/ Тэгснээ л буцаагаад авчраад хаячдын. Хэлгү юмуу хаашаа ийн. Тэгсэн яг тэрэнтэй цуг зогсож байсан нэг охин хүрж ирснээ "Балаа түр өгж байгаач" гэнгүүт нь толгой дохисон чинь авж явангуутаа эргэж ирээд "Баярлалаа" гэж байгаа байхгү юу. Би зүгээр гээл явууллаа шд.
Яг адилхан 2 уулаа охин хэрнээ шал өөр харьцаатай. Энэ юу вэ энэ хайрых уу тийм ээ хайрых гээлүү хэхэ. Хадуурчлаа.
Би бодохдоо бол гэр бүлийн хүмүүжлээс л шалтгаалж байна гэж бодож байгаа. Тэр саяхан нэг Монгол телевизээр 4 чиглэлийн асуудал хөндөөд тэрнээс смс санал их авсан 1 чиглэлээр нь веб хуудас хийнэ гээ ярьжийсан. Тэр дунд нь 4т гэр бүлийн хүмүүжил гэдгийг оруулж өгсөн бээлээ. Ер нь тэр чинь их зөв юм байгаан шд. Гэр бүлийнхэн дотроо л аятайхан ааш зантай харилцаж чадаагүй хүн нийгэмд өөр өөр орчинд өөр өөр зан араншинтай хүмүүстэй яаж харьцахын....
Тэглээ гээд одоогийн монголын нийгэм нтр гээд том юм яриад ч яахав хэхэ. Гэхдээ л ядуу зүдүү өдрийхөө хоолыг залгуулж яваа улсуудыг алийг тэр гэхэв дээ. Тэд нар чинь юун хүүхдээ хүмүүжүүлэх мантай.. Энэ хүмүүжил гээчийг чинь бас харж байгаад хүн тэгээд сурна дөө. Алингаа алдсан хүмүүс нь л нэг тийм олны дунд өөрийгөө эвгүй харагдуулхаар л явж байгаа шд. Тэрнээс биш тэр л баярлалаа, уучлаарай гэж хэлж мэдкү байв гэж дээ хммм. Ингээд зарим зарим хүмүүс зэвүү дургү 2 зэрэг хүргэжийж алуулахжийгаан.
Эхний удаа болохоор мэл гайхаал блог дээрээ ингэж бичнэ гэж бодоод суусан дахин давтагдвал зүгээр дэлсээ хаянаа гэсс хихихи
Ер нь хүн соёлтой байх хэрэгтэй л дээ...
0

Дурлал хэмээх солиорол

Энийг нэг дэээ..эр үед уншиж байсийн. Тэгээд тэр үед ааа гэж бодчоод орхицон чинь дараа олдку байсийн олоод авлаа шүү хэхэ.


Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бололхоос бий мнө хүний сайн,муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцэн байлаа.Нэгэн өдөр нэг нь нуугдаж тооглох санал гаргсанд бүгд зөвшөөрчээ.Гэтэл солиот "би олъё" гэсэнд түүнийг хэн ч хайж олохыг хүсээгүй учир бүгд зөвшөөрчээ.Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд Гэнэн модны ард,Зориг хамгийн алсийн одонд,Хайр тэнгисийн мандалд,Шударга кактусын талбайд нуугдахад,Худалч чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ.Солиот 86-87-88-89 гээд тоолсоор байв.Гэтэл Дурлал ганцаархнаа нуугдаагүй үлдсэн байв.91-92-93...Дурлал сандран гүйсээр сарнай цэцгийн талбайд нуугджээ.98-99-100 Солиот тоолж дуусаад эргэж хараад залхуу занг олов.Тэр моднй доор унтаж хоцорсон байлаа.Дараа нь Шударгыг кактусын талбайгаас,Модны араас Гэнэн занг гэсээр Дурлалаас бусад бүгдийг нь олов.Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлаж бүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүй.Гэтэл Атаач зан Дурлалд атаархан Солиотын чихэнд түүнийг сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж сэмхэн шивнэв гэнэ.Солиот гартаа жад барин тийш гүйн Дурлалыг хармагц уурлан түүн рүү жадаа шидсэнд нүдийг нь оночихов.Тэгээд үнэхээр харамсаж "Би юу хийчихнэ энэ вэ?яах вэ? гэж сандрахад нь Дурлал "Нэгэнт чи миний нүдийн өгч чадахгүйгээс хойш амьдралын туршид хөтөч минь бол гэжээ.ТЭР ЦАГААС ХОЙШ ДУРЛАСАН ХҮН СОХОР ЮМ ШИГ БОЛЖ ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ СОЛИОТОЙ БОЛДОГ БОЛЖЭЭ...гэнээ ккк
Дурлаад би дахин төрсөн юм шиг болно
Дуугаараа үүнийг илэрхийлж чадахгүй нтр гээд эйдийшд хэхэ

Шинэ жилийн дайн


За блогчид ч тэр чигээрээ шинэ жилийн уур амьсгал орчжээ орчиж. Ойрд ч майр хичээл сургууль номын сан гээл ядаргаанд орох шахаад гэж муу ёртой юм яриад ч яахав тэхдээ ер нь иймэрхүү байдалтай байгаад байсан чинь хүмүүс чинь баяраа тэмдэглээд эхэлцэн дэгджийшд. Тэгээд би ч гэсэн нэг хэд хэдэн хөгжилтэй юмнуудаа санаад сийрүүллээ л дээ.
10 жилийн 8р ангид ч юмуу даа байсан шиг санагджийнаа. 10 жилийхэн чинь хөөрхий минь тэгээл анги ангидаа тэмдэглий шүү дээ. Бусад ангийханыг нь ч мэдкүмаа яадаг ч байсан ма анги лав баахан ундаа чихэр жимс торт нтрээ өмнөх өдөр нь цуглуулж ангидаа авчирч цоожлоод маргааш нь янзлаад шинэ жилдээ тэмдэглэсэн болдог байсийн. Манай анги ер нь маш том 3 цонхтой анги л даа. Тэгээд 3н томоос том хар даавуу авчираад цонхоор гэрэл цухуйхгүй болгожийгаан. Тэгээд ширээгээ анги тойруулж тавиад идэх уух юмаа өрчихнө. Хөвгүүд ганц ганцаар нь ч биш гачин олноор нь авсаар байгаад мандарин нь эхлээд дуусна л даа, ойлгомжтой. За тэгээд муухан чихэр, муудсан алим нтрийг харахаас уур хүрж сүүлдээ бүжиж байгаа нэгрүүгээ пүд гээл аваа чулуудчихна. Тэгээд харжийхнээ бусад ангиуд чинь майр майр дипүзер нтр авчираал комынхоо процессор нтрийг зөөж яваа харагддийшд. Манай анги бол тийм юм байхгүээ. Сайхан том хар хөгжимтэй. Тэрэндээ нэлээн олон дуу муу ая нтр авчираарай гээл захина даа, бие биендээ. Тэгээд авчираагүй мартсан бол яая гэхүү байгаа 3 аяаа ч хамаагү ээлжлээд орилуулаад байдийн байгааз дээ хэхэ. Тэгээл майр майр тэмцээн ззохионо шд, гос госоороо. Ялсан госуудад нь гос каноны билет өгнөө бас.
Тэгээд майр асуудалтай зүйл бол бялуу байгаам шдээ. Идэхдээ ч яахуу идчихэж л байгаам л даа. Харин идкү дээ хүрвэл ДАЙН болж байгаам чэн. Дайн бол үнэн эээмэр. Өнөөх палатье өмсцөн охидууд бол үнэн азгүйдэл тохиож байгаам даа.
Тэр нэг 8ч билүү 9р ангийн дайнд анги бол тэр чигээрээ бялуугаар угаагдсаныг яахан мартах билээ нтр. Эрэгтэй эмэгтэйгүй улаан гараараа өнөөх бялуугаа маш гамтайгаар жоохон жоохныг авж нэгэн рүүгээ шидэлцээл яа яа яа. ТЭр дунд майр амжиргаатай хүн нэг ширхэг байж билээ. Тэр нь би. Ширээн дор орж нуугдаж муугдаад хо хо хо. Угаасаа тэр чинь ер нь майр амжиргаатай л хүний шинж шүү дээ. Ширээн доороос гараад ирсэн чинь баахан эрээн нөхдүүд эрээн шалнаасаа ч ялгагдахааргүй болцон. Би чинь Алиса шидтэний оронд хүрээд ирэв үү дээ л гэсэн шүү юм бодоод нэг нүүрээ угааж ирсэн нөхрийг харсан чинь харин таньдаг нүүрний арьс байжийдаг байгаа. Тэгж л нэг муу юм эргэлзээнээсээ гарч билээ. Гүэ мөн бялууны дайн ч айхтар шүү дээ. Тэгээ яджийхад нөгөө баахан цэцэг жимс болсон поркатны палатьетай, саа маа цацуулцан овгор товгор үстэй охидууд нь бүр холион бантан болдийм байгааз дээ. Сургуулийн 00д усанд орчоод явдаггүй л юм бол ямар царайтай нөхдүүд гэртээ харьсан болоо
Ингэж нэг дайны талбараас амиа авч гарж билээ хо хо хо
3

Ер нь хүн соёлтой байх хэрэгтэй л дээ... ^-^


Би ёстой жоохоон юманд ээмэр баярладаг насс кк. Хүүхдүүд чинь хичээл нтр-ээ нөхөх гээл гуйж гуйж дэвтэр авчаал алга болчино, эсүүл буцааж өгөхдөө бараг л хөөөш дэвтрээ ав гээл шидчихдэг юм байна лээ шд.. Гуйсан шигээ буцаагаад аятайхан ч өгчихгү. Тэгсэн ангийн нэг охинд дэвтрээ өгсөн чинь нээх хөөрхөн юм бичээ тавьцан байгаан. Бичсэн үгэндээ ч биш зүгээр л тэгээд биччихсэн нь лаг хөөрхөн санагдлаа шд. Би угаасаа дэвтрээ эргүүлж харна гэж байхгүйм болохоор маргаашийнхаа хуваарийг ялгаж байгаал нээгээд харсан чинь харин.... Баярласий шөө
6

Заяаныхаа ханийг харах

Normal
3

Хайр дааж амьдар л даа!!!



Өөдгүй компьютер. Гадуурхаж би чамайг газар тавьсан уу ? Үгүй. Аль л сайхан зураг, дуу хөгжим, хэрэгтэй гэсэн програмуудыг суулгасан.Ганцаардаад байна гэхээр чинь принтер авч өгсөн. Уйдаад байна гэхээр чинь интернэт суулгуулсан. Өдөр бүр тоосыг чинь арчиж өнгө зүстэй байлгадаг. Элдэв хүн суулгаж энэ тэрийг чинь эвдлүүлсэн үү ? Үгүй. Ингэж хүн хайрлаад байхад гацаж шогтоод... Хайр дааж амьдрана шөөө!
0
0

ДОХ-г зогсоож, амлалтаа биелүүлье

Normal
0 false false false EN-US ZH-CN X-NONE
Back to Top